“Түүнд ирэгтүн,” Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө, 2023 оны 3-р сар.
Шат шатаар
Түүнд ирэгтүн
Аврагч биднийг ачаагаа Өөрт нь үүрүүлэхэд урьдаг.
Над дээр ир
Бид Түүний сайн мэдээг сурч, Түүнд итгэж, наманчилж, гэрээ байгуулж, тэдгээрийг сахин, Түүний үлгэр жишээг дагаснаар Аврагч дээр ирж чадна.
Зүдэж зүтгэгсэд … хүнд ачаа үүрсэн
Бие махбодын ажил хөдөлмөр, ачаа дарамтаас гадна оюун санааны, сэтгэл зүйн, сүнслэг ачаанууд мөн адил биднийг ядраадаг. Бид ямар ачаа үүрч байгаагаас үл хамааран Аврагч Өөрийн амар амгаланг бидэнд санал болгодог.
Буулга
Буулга гэдэг нь анжис, тэрэг гэх мэт ачааг чирэхэд зориулан хоёр амьтныг холбож бэхэлсэн хэрэгсэл юм. Буулга нь ихэвчлэн малын хүзүүн дээр байрлуулсан модон дамнуурга бөгөөд энэ нь жинг хуваарилж өгдөг.
Сур
Бид Есүс Христийн сургаал, үлгэр жишээг судалж, тэдгээрийг дагахыг хичээснээр Түүний талаар суралцаж чадна.
Амралт
Аврагчийн амралт бол бидний оюун ухаан, сүнсийг тайвшруулдаг Түүний амар амгалан юм. Тэрээр дэлхийгээс ирдэг сэтгэл түгшүүрийг даван туулахад бидэнд тусалдаг ба биднийг сул дорой байх үед сүнслэг хүч чадал өгдөг.
Аятай … хөнгөн
Аврагчийн буулгыг өөрсөд дээрээ авна гэдэг нь гэрээнүүдээр дамжуулан Түүнтэй өөрсдийгөө холбох гэсэн үг юм. Энэ нь зүрх сэтгэлээ Түүнд болон Түүний ажилд зориулах гэсэн утгатай. Биднийг ийн үйлдэх үед Тэр бидэнд тусалж байгаа учраас бидний ачаа хөнгөрдөг.