2023
Миний найзууд мөрийтэй тоглодог. Энэ нь буруу гэдгийг би мэднэ. Би тэдэнд үүнийг хэрхэн тайлбарлах вэ?
2023 оны 3-р сар


“Миний найзууд мөрийтэй тоглодог. Энэ нь буруу гэдгийг би мэднэ. Би тэдэнд үүнийг хэрхэн тайлбарлах вэ?,” Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө, 2023 оны 3-р сар.

Нүдээ олсон хариулт

Миний найзууд мөрийтэй тоглодог. Энэ нь буруу гэдгийг би мэднэ. Би тэдэнд үүнийг хэрхэн тайлбарлах вэ?

Зураг
Спортын мөрийтэй тоглоомын аппликэйшн суулгасан гар утас

Мөрийтэй тоглоом гэдэг нь аз сорьсон тоглоомын төлөө мөнгөө эрсдэлд оруулах эсвэл аливаа зүйлийн үр дүнд бооцоо тавих гэсэн утгатай. “Сүм аль ч хэлбэрийн мөрийтэй тоглоомыг эсэргүүцэж, үүний эсрэг зөвлөдөг. Үүнд спортын багийн төлөө мөрий тавих, засгийн газраас санхүүжүүлсэн хонжворт сугалаа багтана” Ерөнхий гарын авлага: Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмд үйлчлэх нь, 38.8.16, ChurchofJesusChrist.org).

Бид хэд хэдэн шалтгааны улмаас мөрийтэй тоглоомоос зайлсхийдэг. Энэ нь цаг хугацаа, мөнгийг дэмий үрээд зогсохгүй хүмүүсийн амьдралыг сүйтгэж болзошгүй юм. Энэ нь хэт автан, бүр донтоход хүргэдэг.

Мөн мөрийтэй тоглоом нь ямар нэгэн зүйлийг зүгээр авч болно гэж заадаг. Энэ бол аюултай бөгөөд худлаа ойлголт юм. Мөрийтэй тоглоомд ялах магадлал багаас гадна найдваргүй. Хөдөлмөрлөж олсон амжилт нь хавьгүй сэтгэл ханамжтай, найдвартай бөгөөд удаан үргэлжилдэг.

Хэрэв чамд мөрийтэй тоглоом тоглодог найзууд байгаа бол тэдэнд туслахаар оролдож болно. Чи тэдэнд цаг хугацаа, мөнгөө зарцуулах илүү сайн арга байдаг гэдгийг хэлэхийн зэрэгцээ хамгийн чухал нь үүнийг харуулж чадна. Олон хүнд тогтворгүй байдал, зовлон авчирдаг зуршлын төлөө мөнгө, сайн сайхан амьдралаа эрсдэлд оруулахгүйгээр амьдрах нь илүү дээр гэдгийг чи тэдэнд харуулж чадна.

Хэвлэх