Хайрлагдсан нэгэн
2024 оны Өсвөр үеийнхний уриа бүхий цомогт багтсан дууны үг
1. Надаас илүү хөөрхөн,
илүү аз жаргалтай охид
Дэлгэцэн дээр дүүрэн.
Тэдний амьдрал төгс харагдана.
Харин би орь ганцаар,
Өөртөө үргэлж сэтгэл дундуур сууна.
Энэ бүхэн нойр хулжаана.
Энэ олон шаардлагуудыг
Биелүүлэх үнэхээр хэцүү.
Бодит үнэнийг олохыг хичээнэ.
Даанч үүнийг олоход бэрх.
Далайн гүнээс ганц дусал ус хайх мэт. Хм.
Ганцаардсан үедээ Таныг би сонсоно.
Өршөөлийн дуу тань
Өөрөөс минь аварна.
Шархыг эдгээж,
Шаналлыг минь авч одно.
Тийм би хайрлагдсан.
Би бурханлаг—
Тэнгэрлэг байхаар бүтээгдсэн.
Хаягдсан мэт санагдахад
Хайрандаа өлгийдөн
Та намайг хайрласан.
Тийм би хайрлагдсан.
Би бурханлаг—
Тэнгэрлэг байхаар бүтээгдсэн.
Хаягдсан мэт санагдахад
Хайрандаа өлгийдөн
Та намайг хайрласан. Хайрласан.
2. Үнэнийг би ойлгосон.
Эгэл биднийг Та аминаасаа
Илүүтэй хайрласан.
Асгаруулсан цус, гар дахь сорви тань
Үүнийг илтгэнэ.
Энэ хайранд тань би найдна.
Ганцаардсан үедээ Таныг би сонсоно.
Өршөөлийн дуу тань
Өөрөөс минь аварна.
Хэзээ ч хаана байсан
Би хэн гэдгээ санана.
Тийм би хайрлагдсан.
Би бурханлаг—
Тэнгэрлэг байхаар бүтээгдсэн.
Хаягдсан мэт санагдахад
Хайрандаа өлгийдөн
Та намайг хайрласан.
Тийм би хайрлагдсан.
Би бурханлаг—
Тэнгэрлэг байхаар бүтээгдсэн.
Хаягдсан мэт санагдахад
Хайрандаа өлгийдөн
Та намайг хайрласан. Хайрласан.
Шарх сорвинууд минь намайг
Юу туулж ирснийг харуулна.
Өө сэв минь арилж замхарна.
Өөрийн гоо сайхныг олж харна.
Шарх сорвинууд минь намайг
Юу туулж ирснийг харуулна.
Өө сэв минь арилж замхарна.
Замхарна.
Тийм би хайрлагдсан.
Би бурханлаг—
Тэнгэрлэг байхаар бүтээгдсэн.
Хаягдсан мэт санагдахад
Хайрандаа өлгийдөн
Та намайг хайрласан.
Тийм би хайрлагдсан.
Би бурханлаг—
Тэнгэрлэг байхаар бүтээгдсэн.
Хаягдсан мэт санагдахад
Хайрандаа өлгийдөн
Та намайг хайрласан. Хайрласан.