“Баатруудын хүч,” Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө, 2024 оны 7-р сар.
Судраас ирдэг хүч
Баатруудын хүч
Мормоны Номын баатруудад ч мөн хүч чадал хэрэгтэй байсан бөгөөд Есүс Христ үүний эх үүсвэр байсан. Чи хэрхэн эдгээр баатрын адил Түүний хүчийг ашиглаж болох вэ?
Нифай: Илчлэлт (1–2 Нифай)
Гэрээ орхих нь мөн гэр бүлийн асуудлуудаас болж зовж зүдэрч, таамаглашгүй зүйлстэй нүүр тулах нь хэцүү. Гэвч Их Эзэнд итгэхийн хэрээр Нифай илчлэлт эрэлхийлж, Их Эзэнийг өөрийг нь удирдана гэдэгт найдаж сурч байв.
Алма ба Мозаягийн хөвгүүд: Наманчлал (Мозая 27–28; Алма 36)
Буруугаа хүлээж, наманчлахад хүч шаардлагатай. Энэхүү хэсэг бүлэг найздаа наманчлалыг тунхагласны дараа тэд Есүс Христэд хандан, агуу хүч чадлыг олсон. Тэд хуучин амьдралаа зоригтойгоор орхин, Их Эзэнд итгэлтэй үйлчилж, бусдыг ийн үйлдэхэд тусалсан. Тэд агуу баяр баясгаланг олсон.
Залуу дайчид: Амьдралын тулаанд тулалдсан (Алма 53; 56–57)
Амьдрал олон янзын тулаанаар дүүрэн. Энэ залуу дайчид тулаанд орох үедээ сайн мэдээний талаарх ээжүүдийнхээ заасан зүйлсийг санаж, “Бурханы хүчтэй хамт” (Алма 56:56) тулалдсан юм.