Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө
Холбогд
2024 оны 7-р сар


“Холбогд,” Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө, 2024 оны 7-р сар.

Холбогд

Рэната Б.

Боливийн Ла Паз, 12 настай

залуу эмэгтэй

Би сургууль дээр дээрэлхүүлж байсан бас цахим дээрэлхэлд өртсөн. Юу болсон тухай эцэг эхдээ хэлэхэд тэд надад тусалсан юм. Би найзуудтайгаа харилцаагаа сайжруулж мөн энэ бүхнийг даван туулах хүчтэй байхын төлөө Тэнгэрлэг Эцэгт хандан өдөр бүр залбирч байв. Би амар амгаланг мэдэрсэн ба одоо бүх зүйл дээрдэж байгаа. Би намайг дээрэлхсэн хүмүүсийг уучилж, өс хонзон санахгүй байхад суралцаж байгаа.

Бурхан надад тусалж байсан өөр тохиолдлууд ч бий. Би балетын үзүүлбэр үзүүлэхдээ маш их сандардаг болохоор байнга залбирдаг. Тэнгэрлэг Эцэгийн тухай бодох үедээ би тайвширдаг. Мөн би төгөлдөр хуур тоглож чаддаг болтол сүм дээр сургуулилсан. Би төгс тоглоогүй ч хамаг чадлаараа хичээж, Их Эзэний адислалууд ирэхийг харсан.