Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө
Гэнэтийн шалгалт ба залбирал
2024 оны 7-р сар


“Гэнэтийн шалгалт ба залбирал,” Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө, 2024 оны 7-р сар.

Өсвөр үеийнхний дуу хоолой

Гэнэтийн шалгалт ба залбирал

Таяана С., 17 настай, Кот д’Ивуар, Абиджан

Залуу эмэгтэй

Гэрэл зургийг Эбик Нгома

Саяхан би хүссэн дүнгээ аваагүйгээс болоод стресстсэн. Би энэ тухай бодож үзээд, ойрд залбирч судраас уншаагүй гэдгээ ойлгож билээ. Тиймээс би өглөө бүр судраас уншиж, залбирч байхаар шийдсэн. Удалгүй миний дүн бага багаар сайжирч эхэлсэн юм. Судраас уншиж, залбирах нь надад үнэхээр тус болсон.

Дараа нь сургууль дээр гэнэтийн шалгалт авав. Би хичээлээ хараагүй байв. Хэн ч хичээлээ хараагүй байсан болохоор багш биднийг гэнэтийн цочролд оруулав. Хүн бүр шалгалт дээрээ хуулж эхлэв. Үнэнийг хэлэхэд би хуулахыг үнэхээр хүсэж байсан ч ямар нэг зүйл надад “Чи суудлаасаа босолгүй мэддэг бүхнээ хамгийн сайнаараа хий” гэв. Энэ нь зөөлөн дуу хоолой байсан. Би сандарсан ч энэ дуу хоолой намайг тайвшруулсан. Тиймээс би зүүн тийш ч, баруун тийш ч харсангүй. Би мэдэж байснаа хариулав. Эцэст нь би ганцаараа хамгийн өндөр оноо авсан байлаа. Би Ариун Сүнсийг сонссондоо баярласан.