“Би сайн мэдээ үнэн гэдгийг мэднэ гэдгээ хэлж чадахгүй байвал яах вэ?,” Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө, 2024 оны 7-р сар.
Нүдээ олсон хариулт
Би сайн мэдээ үнэн гэдгийг мэднэ гэдгээ хэлж чадахгүй байвал яах вэ?
Хэрэв чи “Би мэднэ” гэж хэлж чадахгүй байвал, зүгээр дээ. Итгэдэг зүйлээсээ эхэлж болно. Хэрэв үүнд ч бас итгэлгүй байвал итгэхийг хүсэж байгаа зүйлээсээ эхэл. Дараа нь “энэ хүслийг өөрсдөдөө хөгжих” (Алма 32:27) боломжийг, тухайлбал залбирч, судалж, наманчилж мөн үйлчлэх үйлдэл рүү хөтлөх боломжийг олго. Итгэлээ хэрэгжүүлэхдээ бодол, мэдрэмждээ анхаар. Яваандаа чи “Би итгэдэг” гэж итгэлтэйгээр хэлдэг болно.
“Итгэх гэдэг үг, үйлдэл хэчнээн ариун нандин бөгөөд та хэзээ ч “зөвхөн итгэж” байгаадаа уучлал хүсэх ёсгүй юм.”
Итгэдэг сайн мэдээний үнэнүүдээ нандигнан хайрла. Тэгээд тэдгээрийн дагуу үйлд. Тэдгээрт үнэнч бай. Ингэснээр та Ариун Сүнсээр адислагдах болно. Сүм нь таны гэрчлэл хэр гүн байгаагаас үл шалтгаалан таны гэр орон болж болдог. Тэргүүн зөвлөлийн хоёрдугаар зөвлөх асан ерөнхийлөгч Дийтр Ф.Угдорф: “Ийшээ орохын тулд гэрчлэл тань өндөр түвшинд хүрсэн байх ёстой” гэсэн тэмдэг өлгөсөн цуглааны байрыг би мэдэхгүй” гэж хэлжээ.