“Сургууль дээр надтай адил жишигтэй хүүхэд байхгүй. Би тэнд хэрхэн сайн найзуудтай болох вэ?,” Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө, 2024 оны 7-р сар.
Асуулт, хариулт
“Сургууль дээр надтай адил жишигтэй хүүхэд байхгүй. Би тэнд хэрхэн сайн найзуудтай болох вэ?”
“Ижил сонирхлынхоо талаар ярилц. Чи гэрлээ бүдгэрүүлэх хэрэггүй. Чи бусад өсвөр үеийнхний дуртай, зарим нэг хөгжилтэй зүйлийг ойлгодог энгийн өсвөр үеийн хүүхэд байхад л болно. Есүс Христийн жишгүүдийг дагаж, дагадаг жишгүүдээ сургуулийнхандаа тодорхой ойлгуулаарай.
Жэмий Анн Б., 18 настай, Филиппин, Негрос Оксидэнтал
“Ижил хичээл, сонирхол, авьяас, хоббитой хүмүүсийг ол. Өөр шашин шүтлэгтэй мундаг хүмүүс, бас итгэлгүй мөртлөө гайхалтай хүмүүс ч бий. Тэд ч гэсэн Бурханы хайртай хүүхдүүд. Найзууд тань дагахгүй байсан ч жишгүүдээ үргэлжлүүлэн сахиснаар үлгэр жишээгээрээ бусдыг илүү сайн зүйл сонгодог болоход уриалж болох юм.”
Люси Б., 15 настай, Лима, Перу
“Тэвчээртэй, нээлттэй бай. Нөхөрлөл бол тооны бус чанарын асуудал юм. Цөөхөн ч гэсэн үнэнч найзтай байх нь таны үнэ цэнд нийцэхгүй олон найзтай байхаас илүү чухал.
Адедойн Алма О., 17 настай, Нигери, Осун
“Жишгүүдээ тэдэнтэй хуваалц. Тэд чиний жишгүүдийг мэддэг болсноор тэдгээрийг хүндлэх боломжтой байх болно. Чи мөн сургуулийн найзууддаа юунд итгэдгээ харуулахын тулд тэднийг Сүмд ирэхэд эсвэл Сүмийн үйл ажиллагаанд урьж болно.
Маргарэтт П., 13 настай, АНУ, Техас
Чи сүнслэг өдөөлтөөр дамжуулан мөн өөрөөрөө байснаар сайн найзтай болох боломжтой гэдгийг би ойлгосон. Заримдаа хүмүүс чам дээр ирнэ, заримдаа чи хайх хэрэгтэй ч сайн найз болох эсвэл чам шиг сайн найз хэрэгтэй байгаа хүмүүс байна.”
Кэйти Р., 18 настай, АНУ, Небраска