2009
Санал зөвлөмж
зургадугаар сар 2009


Санал зөвлөмж

Асуултуудын хариулт

Би сар болгоны сэтгүүлээс амьдралдаа удирдамж, тусламжийг олдог. Сэтгүүлийн агуулга бүгд үнэн гэдгийг мэднэ. Би Ахлагч Вульфганг Х.Паулын “Бурханы удирдагч гар” (2008 оны долдугаар сар) өгүүллээс асуултуудынхаа хариуг олсон. Эдгээр асуулт сэтгүүл ирэхээс хэдэн өдрийн өмнө санаанд минь байсан юм. Энэ сэтгүүл бол Их Эзэний үг бөгөөд намайг хүчирхэгжүүлдэг юм.

Сандра Санкристобал, Уругвай

Сорилтуудыг даван туулсан нь

Би 2008 оны долдугаар сарын Лиахонад гарсан Ерөнхийлөгч Б.Айринг, Ерөнхийлөгч Диетер Ф.Угдорф нарын тухай өгүүлэлд туйлын их талархалтай байдаг. Эдгээр өгүүллүүдийг уншиж, залбирсны дараа надад нэгэн зовлонгийн уг сурвалж болж байсан асуултын хариуг хүлээн авсан билээ. Манай гэрийнхэнд тохиолдож байсан сорилтууд бас Ерөнхийлөгч Айринг болон түүний гэр бүлд тохиолдож байсныг мэдсэн. Хэдийгээр өнөөдрийн амьдрал дээр өөр байсан ч бид зөв сонголт хийснээ мэдсэн. Ерөнхийлөгч Угдорф болон түүний гэр бүлийн туулж өнгөрүүлсэн бэрхшээлийн тухай уншсан нь хүлээн авсан адислалууддаа улам даруу, талархалтай байхад намайг чиглүүлсэн билээ.

Люане Изабел Фернандез Диас, Бразил