2009
Чин сэтгэлийн залбиралд оролц
зургадугаар сар 2009


Айлчлагч багшийн захиас бичиг

Чин сэтгэлийн залбиралд оролц

Эдгээр судрууд болон эшлэлүүдийг эсвэл хэрэгтэй бол очиж заадаг эгч нарыг чинь адислах өөр зарчмыг залбирч заа. Сургаалын талаарх гэрчлэлээ хуваалц. Гэрээр нь очиж заадаг эгч нараас юу ойлгож, юу мэдэрснээ хуваалцахыг хүс.

Чин сэтгэлийн залбирал бэхжүүлэх хүчтэй байдаг

Жюли Б.Бек, Нийгмийн Халамжийн Бүлгийн ерөнхий ерөнхийлөгч: “Хэрэв эгч бүр өглөө, орой болгон чин сэтгэлээсээ, эсвэл бүр Их Эзэний зарлигласан лугаа адил зогсолтгүйгээр залбирвал, бидний нэгдмэл хүч чадал хэчнээн их байхыг бодоод үз л дээ. Хэрэв гэр бүл болгон өдөр бүр залбирч байх юм бол … , бид илүү хүчирхэг байх болно” (“What Latter-day Saint Women Do Best: Stand Strong and Immovable,” Лиахона 2007 оны 11-р сар, 110).

Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын Ахлагч Брус Р.МкКонки (1915–85): “Залбирал бидний амьдралыг өөрчилдөг.” Бид Их Эзэнд ойртсон үед тэр хуруугаа сунган бидэнд хүрэхэд бид бүрмөсөн өөрчлөгдөж, дахиад хэзээ ч өмнөх шигээ болдоггүй.

“Залбирал бол хүч чадлын агуу цамхаг, хязгааргүй зөв шударга байдлын гэрэлт багана, уулсыг нүүлгэж, бодгалиудыг аврах өгүүлшгүй хүч мөн” (“Patterns of Prayer,” Ensign, 1984 оны 5-р сар, 32).

Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын Ахлагч M. Рассел Баллард: “Зөв шударга, чин сэтгэлийн залбирал бүр нь гинжин хэлхээ зэмсэгт дахиад нэгийг нэмдэг… . Бурханы зэмсгээр өөрийгөө хувцаслах хамгийн чухал арга замуудын нэг нь бидний өдөр тутмын амьдралын салшгүй хэсэг болох шударга, чин сэтгэлийн, зөв санаа бодолтой залбирал гэдгийг чухалчлан анхаар” (“Be Strong in the Lord,” Ensign, 2004 оны 7-р сар, 10).

С ба Г 112:10: “Чи даруу бай; тэгвэл чиний Бурхан Их эзэн чамайг гараас чинь хөтөлж мөн залбирлуудад чинь чамд хариу өгөх болно.”

Чин сэтгэлийн залбирал бол ариун харилцаа мөн

Ерөнхийлөгч Жеймс И.Фауст (1920–2007), Тэргүүн Зөвлөлийн Хоёрдугаар зөвлөх: “Нэгдүгээрт, залбирал нь Бурхан бол бидний Эцэг, Их Эзэн Есүс Христ бол бидний Аврагч бөгөөд Гэтэлгэгч гэдгийг даруухнаар хүлээн зөвшөөрөх явдал мөн. Хоёрдугаарт, залбирал бол нүгэл, зөрчлөө чин сэтгэлээсээ хүлээж, уучлал гуйх явдал юм. Гуравдугаарт, хүч чадлаасаа ахадсан зүйлд бидэнд тусламж хэрэгтэй гэдгийг ухаарах явдал мөн. Дөрөвдүгээрт, залбирал бол бидний зүгээс Бүтээгчдээ талархал илэрхийлэх нэг боломж юм. ‘Бид Танд талархаж байна’ … , ‘Бид Таны өмнө даруусгагдан зогсож байна’ … , ‘Бид Танд баярлан талархдаг’ … гэхчлэн байнга хэлж байх нь чухал. Тавдугаарт, залбирал бол Бурханаас онцгой адислалуудыг гуйх агуу боломж юм.

“… Чин сэтгэлийн залбирал зүрх сэтгэлээс ундран гардаг. Чухамдаа, чин сэтгэл нь бидний зүрх сэтгэлийн бодлыг уудлан гаргахыг шаарддаг юм.” (“The Lifeline of Prayer,” Лиахона, 2002 оны 7-р сар, 62).

Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын Ахлагч Давид А.Беднар: “Утга учиртай залбирал нь ариун харилцаа, бие сэтгэл бүхнээ зориулсан ажил аль алиныг нь шаарддаг. Адислалыг олж авахын өмнө бид үүний төлөө хүч чармайлт гаргахыг шаарддаг. Иймээс энэхүү хүч чармайлт буюу ‘ажлын нэг хэлбэр болох залбирал … бол бүх адислалуудаас хамгийн чухлыг нь олж авахын төлөөх төлөвлөсөн арга хэрэгсэл юм’ (Bible Dictionary, ‘Prayer,’ 753). Бид ‘амен’ гэж хэлснийхээ дараа, Тэнгэрлэг Эцэгт илэрхийлсэн зүйлс дээрээ үйлдэн, залбиралд хүссэн зүйлээ ажил хэрэг болгохын төлөө шамдан, тууштай шаргуу ажилладаг билээ (“Ask in Faith,” Лиахона, 2008 оны 5-р сар, 95).

Ерөнхийлөгч Томас С.Монсон: “Бид Их Эзэнд хандан гэр бүлийнхээ болон хувийн залбирлыг Түүнд итгэх итгэлээр хийцгээе. Төлөөлөгч Паул еврейчүүдэд хандан: “Итгэлгүйгээр таалагдана гэдэг боломжгүй юм. Учир нь Бурхан уруу ирж буй хүн Тэр байдаг гэдэгт болон Өөрийг нь хайгч хүмүүст Тэр Шагнагч нь болдог гэдэгт итгэх ёстой” хэмээн захисныг санацгаая. ‘Хэрэв бидний хэн нэг нь үргэлж залбирах зөвлөгөөнд хөшүүн хойрго ханддаг бол, яг одооноос эхлэх нь хамгийн тохиромжтой цаг юм” (“A Royal Priesthood,” Лиахона, 2007 оны 11-р сар, 61).

Суурь зураг © Corbis; гэрэл зураг чимэглэлийг Крейг Даймонд