Инээмсэглэлээ хуваалц
“Зоригтой байгтун, мөн бүү эмээ, учир нь Их Эзэн бибээр та нартай хамт байна” (С ба Г 68:6).
Ээж нь гэр уруугаа явах замдаа Сашагаас, “та нар өнөөдөр Хүүхдийн хэсэгт юу сурч мэдэв?” гэж асуув.
“Авьяас чадвар гэж нэрлэгддэг тусгай бэлгүүдийн тухай Даффи эгч бидэнд заалаа” гэж Саша хэлжээ. ”Тэнгэрлэг Эцэг бидэнд бүх авьяас чадварыг өгсөн болохоор бид бусад хүмүүст тусалж чадна гэж багш ярьсан. Бид авьяас чадвараа хуваалцах юм бол энэ нь хүмүүсийг аз жаргалтай болгодог гэж тэр хэлсэн.”
”Тэр зөв өө” гэж ээж хэллээ. “Бусад хүмүүст үйлчлэхийн тулд бид авьяас чадвараа ашиглах ёстой гэж Есүс сургасан шүү дээ.”
Саша түр зуур чимээгүй байснаа цонхоор харан суув. “Ингэхэд, ээж ээ, та Лорены тухайд юу гэж боддог вэ?” гэж Саша асуув.
“Түүний тухайд уу?” гэж ээж асуулаа.
“Тэр ярьж чаддаггүй. Бас тэргэнцэрт суугаа хүн. Бусад хүмүүст тусалж чадах ямар авьяас чадвар түүнд байдаг вэ?
“Лорентай уулзах үед түүний талаар чиний ажигласан анхны зүйл вэ? гэж ээж асуув.
Саша хоромхон зуур бодсоноо, “Түүний инээмсэглэл. Лорен дандаа инээмсэглэж явдаг.”
Ээж, “тийм ээ” гэв. ”Өөр юу байдаг билээ?”
“Тэр дандаа инээж явдаг. Ялангуяа биднийг дуулж байхад эсвэл төгөлдөр хуур тоглохыг сонсож байхдаа. Тэр дандаа сэтгэл нь догдолчихсон явдаг. Тэр бас хүмүүсийг үнсэх дуртай.”
“Лорентай хамт байхад чамд юу мэдрэгддэг вэ?” гэж ээж асуув.
“Баяр хөөр. Би Лорентай хамт байхдаа үргэлж баяртай байдаг” гэж Саша хэллээ .
“Би ч бас адилхан” гэж ээж хэлэв. “Энэ бол Лорены нэг онцгой авьяас чадвар. Тэр орчин тойрныхоо хүн бүхэнтэй хайр, баяр хөөрийг хуваалцдаг. Энэ нь бүх авьяас чадвараас хамгийн онцгой нь юм.