2009
Ариун сүмүүд барих зарлиг
зургадугаар сар 2009


Бошиглогч Иосеф Смитийн амьдралаас

Ариун сүмүүд барих зарлиг

Сүмийн гишүүдийн амьдардаг олон газарт ариун сүм барихыг Их Эзэн тэдэнд зарлиг болгосон юм.

Көртланд

Бид төдийлөн их юмтай улс биш, та нараас олон хүн орон гэргүй байгааг би мэднэ. Гэвч ариун сүм барихыг Их Эзэн бидэнд зарлиг болгосон юм шүү дээ.

Мөрдлөг хавчлагын улмаас ариун сүм барих боломж тэдэнд үргэлж байгаагүй ч Гэгээнтнүүд хичээн чармайсан юм.

Фар Вест

Ах эгч нар аа, ариун сүм барьцгаая.

Науву

Ариун сүм барих нь бидний хамгийн чухал ажил мөн.

Наувугийн Ариун сүмийг дуусгахын тулд Иосеф Хожмын Үеийн Гэгээнтнүүдтэй мөр зэрэгцэн шаргуу ажиллаж байлаа.

Ариун сүм дуусахаараа мөн ч гоё барилга болно доо.

Зүгээр нэг барилга биш Их Эзэний өргөө шүү дээ.

Ариун сүмийг дуусахаас өмнө Иосеф алагджээ. Гэвч Гэгээнтнүүд ариун сүмийг дуусгахын тулд өдөржин, шөнөжин ажиллаж байв. Тэд өөрсдөд нь Их Эзэний амласан сүнслэг бэлгүүдийг энэ ариун сүмд хүлээн авахыг хүсч байлаа.

Энэ ариун сүмийг дуусгахын тулд бид чадах бүхнээ хийх ёстой.

Гэгээнтнүүд Наувугийн Ариун сүмийг богинохон хугацаанд ашигласан юм. Ариун сүмийг устгасан ч олон Гэгээнтэн амжиж ариун сүмийн ёслолуудыг хүлээн авчээ.

Хожмын Үеийн Гэгээнтнүүдийг Ютад ирсний дараа Бригам Янг улам олон ариун сүм барих илчлэлт хүлээн авчээ.

Зураг чимэглэлийг Сал Веллюто, Южинио Маттози нар

Сейнт Жорж (1877 оны дөрөвдүгээр сарын 6-нд онцгойлон адислагдсан)

Логан (1884 оны тавдугаар сарын 17-нд онцгойлон адислагдсан)

Мантай (1888 оны тавдугаар сарын 2-нд онцгойлон адислагдсан)

Солт Лейк (1893 оны дөрөвдүгээр сарын 6-нд онцгойлон адислагдсан)