2009
Бүдүүлэг үг хэлэх ёсгүй
зургадугаар сар 2009


Бүдүүлэг үг хэлэх ёсгүй

1962 онд Айдахогийн Престоноос манай ахлах сургуулийн 11 сурагч бас би Үндэсний Гвардид элссэн юм. Бид Калифорнийн Орд Фордод очих хүртэл үндсэн сургалт маань чухамдаа амралт шиг л байлаа.

Цэргийн шинэ амьдралд дасч, бусад шинэ цэргүүдийн дээрэлхэлтийн эсрэг сөрөн зогсохын тулд бид бие биедээ хэрэгтэй байлаа. Бусад шинэ цэргүүдийн олных нь хэл олхиогүй бүдүүлэг,ёс суртахуунгүй юм шиг санагддаг байв. Шинэ цэргүүдийн дээрэлхэлтээс хамгаалалт эрэхийн тулд би боломж л гарвал Хожмын Үеийн Гэгээнтэн найз нартайгаа хамт байхыг хүсдэг байлаа.

Үндсэн сургалтын дараа би ахлах сургуулийн хоёр найзтайгаа хамт холбооны салбарт сургалтаа үргэлжлүүлэхээр Форт Ордод үлдэв. Удалгүй булиа чийрэг том биетэй, “чанга гар” гэгддэг хоёр цэрэг хичээл дээр хэн нь хамгийн жигшүүртэй, хамгийн олиггүй бүдүүлэг үг хэлэх талаараа өрсөлдөж эхлэх нь тэр. Тэр хоёр өглөө бүр босоход нөгөөх олхиогүй бүдүүлэг үгсээ урсган, чанга дуугаар хашгирахад хуаран дахь хүн бүхэн тэдний жигшүүртэй үгсийг сонсоно.

Би тэдний ой гутам жигшүүртэй үгсийг сонсохгүй байхын түүс болж, нэг өглөө тэр хоёрын өмнө очин, ингэж ичгүүргүй авирлахаа болихыг шаардлаа. Тэд ичихдээ олхиогүй бүдүүлэг үгсээ над уруу чиглүүлж, надад нэлээд хэдэн нэр хоч өгөв. Би тэдэнтэй ганцаархнаа тааралдвал муу юм болох байх шүү хэмээн тэд надад анхааруулж байх юм.

Би тэр өглөө хог цэвэрлэж байхдаа хоёр хуарангийн дунд ганцаархнаа байгаагаа мэдэв. Гэнэт нэг хүн над руу ирж явах нь тэр. Энэ бол намайг заналхийлсэн нөгөөх хоёр цэргийн нэг байв.

Түүнийг над руу ойртон ирэхэд би муу юм болоход бэлтгэлээ. Гэвч тэр намайг ямар их хүндэтгэдгээ яриад, над шиг зоригтой амьдрахыг хүсдэг гэлээ. Түүнийг ямаршуухан явааг эцэг эх нь мэдэх юм бол урам нь хугарна даа гэж тэр хэлэв. Миний дэргэд тэр дахиад хэзээ ч бүдүүлэг үг хэлэхгүй гэв. Тэгээд тэр эргэж яваад өглөө.

Дараагийн хуарангуудын дэргэдүүр өнгөрөх үед нөгөөх хоёр дахь нөхөр миний өөдөөс ирж явааг би харлаа. Тэр над руу хүрч ирээд, зүй бус авирласныхаа төлөө уучлал гуйв. Тэр намайг ямар их хүндэтгэдгээ хэлээд, надаас авсан сургамжийнхаа дагуу хэзээ нэгэн цагт амьдарч чадна гэдэгт найддагаа ярив.

Долоо хоногийн нэг амралтын үеэр Хожмын Үеийн Гэгээнтэн найз нарын маань эзгүйд нөгөөх хоёр цэрэг өөрийнхөө хэсэгтэй хамт кинонд явахад намайг урилаа. Биднийг хамт явж байтал нэг хүн хараалын үг хэлээтэхэв. Надтай хамт байгаа үедээ бүдүүлэг үг хэлэхгүй байхыг нөгөөх хоёр булиа цэрэг бусдадаа сануулав.

Киноны дараа тэдний хэсэг жаахан юм уухаар клуб руу явъя гэхэд нь найз нар маань татгалзаж, тэр үдшийг надтай хамт өнгөрүүлэхээ тайлбарлалаа. Биднийг дангаараа үлдэхэд тэд манай гэрийхний тухай, манай Хожмын Үеийн Гэгээнтэн хэсгийн амьдардаг жишгүүдийг дагахад нь залуу хүмүүст тусалж чадах, миний харьяалагддаг сүмийн тухай асуулаа. Би тэдний асуултанд хариулж, Сүмийн тухай ярьж өгөв.

Зөв юмны төлөө бат зогссон хүмүүсийн зоригийг тэнгэр дэмжиж, адисалдгийг би ийнхүү мэдсэн билээ.

Гэнэт нэг хүн миний өөдөөс ирж явах нь тэр. Энэ бол намайг заналхийлсэн нөгөөх хоёр цэргийн нэг байв.