Христийн мэндэлсний баяр дэлхий дахинд
Дэлхий даяарх хүүхдүүд Христийн мэндэлсний баярыг янз бүрийн хэлбэрээр тэмдэглэдэг. Энэхүү хуанли тэдгээр хэлбэрүүдээс заримыг нь дүрсэлжээ. Н16 хуудсан дээрх зургуудыг хайчилж ав. Энэ хуанлийг гэртээ ханан дээр өлгө. Арванхоёрдугаар сарын 1-нээс эхлэн тухайн өдөрт зориулсан үгсээр дүрсэлсэн зургийг ол. Тэгээд уг зургийг тэр өдөрт зориулан талбай дээр тавь.
Японд Христийн мэндэлсний баяраар гүзээлзгэнэтэй бялуун дээр өтгөрүүлсэн цөцгий тавин идэх дуртай аж.
Финландад гэр бүлүүд Христийн мэндэлсний баярын өмнөх өдөр оршуулгын газар очиж, хайртай хүмүүсийнхээ булшин дээр лаа асааж тавьдаг гэнэ.
Энэтхэгт, Есүс бол дэлхийн гэрэл гэдгийг харуулахын тулд хүмүүс байшингийнхаа дээвэр дээр жижигхэн шавар дэнлүүнүүд тавьдаг аж.
Ирландад, Мариа, Иосефийг хоёр урьж байшингийнхаа цонхон дээр лаа асааж тавьдаг байна.
Германы хүүхдүүд гутлаа тайлж, пийшин юм уу гэрийнхээ гаднах хаалганы дэргэд тавьдаг аж. Маргааш өглөө нь гутлууд чихрээр дүүрэн байдаг гэнэ.
Австралид, хүмүүс олноороо далайн эргийн наранд шарлагын газар очиж, Христийн мэндэлсний баярын магтуу дуунууд дуулдаг аж.
Аргентинд айлууд Христийн мэндэлсний баярын өмнөх өдөр глобосгэдэг алмаазын хэлбэртэй гэрэлтэй цаасан бөмбөлгүүдийг хийж, шөнө тэнгэрт хөөргөдөг ажээ.
Венесуэлд хүүхдүүд Христийн мэндэлсний баярын өглөө эрт гудамжинд дугуйтай тэшүүрээр гулгадаг байна.
Нэгдсэн Улсад, хүмүүс жижиг гэрэл, мөнгөн цаас, хээ угалзаар мөнхийн ногоон моддыг чимдэг.
Филиппинд айлууд хулс, нимгэн цаасаар одод хэлбэртэй олон жижигхэн гэрлэн чимэглэл хийдэг аж.
Либерид айлууд гадаа дугуйран сууж хоол иддэг байна. Либерийн Христийн мэндэлний баярын уламжлалт хоолонд жигнэмэг, цагаан будаа, үхрийн мах ордог гэнэ.
Болгарт, баярын зоог дуусахад ширээний ард сууж байсан хүн бүгд нэгэн зэрэг босдог ажээ.
Шведэд Христийн мэндэлсний баяраар айлын ууган охин цаган палааж өмсөж, улаан бүс бүслэн, аав ээж хоёртоо оронд байхад нь өглөөний хоолыг нь өгдөг гэнэ.
Голландад, Христийн мэндэлсний баярын өмнөх өдөр айлууд халуун шоколад ууж, банкетлеттер хэмээх, гэр бүлийн овгийн нэрний эхний үсэгтэй адилхан харагдах бялуу идэж энэ баярыг тэмдэглэдэг ажээ.
Норвегид, хүүхдүүд цагаан будааны царцмаг иддэг байна. Нуусан самарыг олсон хүүхдэд чихрээр хийсэн гахай, шоколад бэлэглэдэг аж.
Мексик айлууд дэнлүү буюу фаролитoс хийхийн тулд хээ гарган цаасан уут хайчилдаг байна. Лаануудыг фаролитос дотор хийж, явган хүний зам, цонх, байшингийн дээвэр дээр тавьдаг ажээ.
Испанид хүүхдүүд айлаас айл дамжин явж, шүлэг унших буюу магтуу дуу дуулж тэдэнд тоглоом, чихэр, эсвэл жижигхэн хөгжмийн зэмсэг бэлэглэдэг байна.
Италийн хүүхдүүд Христийн мэндэлсний баяраас нэг долоо хоногийн өмнө хоньчны хувцас өмсөж айлаас айл дамжин, дуу дуулж, шүлэг уншиж явдаг ажээ.
Англид хүүхдүүд Христийн мэндэлсний баярын зоогийн үеэр Христийн мэндэлсний баярын кракер хэмээн нэрлэгддэг, цаасан хоолойгоор бүрсэн зүйл хүлээн авдаг гэнэ. Хоолойг гадагш нь татаж салгахад пин хийн чанга дуугардаг ажээ. Дотор нь малгай, шүлэг эсвэл жижигхэн тоглоом байдаг аж.
Шинэ Зеландад олон хот энэ баярыг цэцэрлэгт хүрээлэнгүүдэд тэмдэглэдэг байна. Христийн мэндэлсний баярын магтуу дуунуудыг нэрд гарсан дуучид дуулахыг хүмүүс сонсдогажээ.
Тонга айлууд хөршүүддээ өглөөний хоол хийж, хүргэж өгөхийн тулд эрт босдог байна. Хүүхдүүд энэхүү өглөөний хоолыг хүргэж өгөх бас хөршүүд нь юу өгөхийг харах гэж хөл нь газарт хүрэхгүй шахам баярладаг гэнэ.
Парагвайд, хүмүүс гэр орноо наргил модны цэцгээр чимдэг аж.
Ливанд Христийн мэндэлсний баяраас хоёр долоо хоногийн өмнө буурцагт ургамал, улаан буудай, вандуй, сэвэг зарам тарьдаг ажээ. Эдгээр ургамлын нахиаг Есүсийн төрөлтийг гэр орондоо дүрслэхийн тулд ашигладаг байна.
Ганад айлууд оройжингоо тоглоом тоглоон сэрүүн байдаг гэнэ. Шөнө дундын өмнөхнөөс эхлэн гэр бүлээрээ Христийн мэндэлсний баярын өдрийг хүртэлх секунд бүрийг тоолдог аж.
Бид Христийн мэндэлсний баярыг өөр өөр хэлбэрээр тэмдэглэдэг ч гэсэн энэ баяр Есүс Христийн төрөлтийг санах боломжийг олгодог.