2009
Гэр бүлийн үдшийн санаанууд
2009 оны арванхоёрдугаар сар


Гэр бүлийн үдшийн санаанууд

Эдгээр заах зөвлөмжүүд танд зарим санааг өгөх болно. Та эдгээрийг гэр бүлдээ тохируулан өөрчилж болно.

“Бид гурав хаан,” х. 12: “Бид зураг, газрын зураг, сэдвээр жагсаасан үг, бусад үзүүлэнгүүдийг ашиглан санаануудыг заасан үед ихэнх хүмүүс сайн ойлгож, урт удаан хугацаанд мартахгүй санаж явах болно.”1 Энэ өгүүллээс заахдаа доторх зургуудыг болон бусад зүйлсийг үзүүлэхэд анхаар. Жүжигчлэн тоглох нь хүмүүсийг үзүүлэн болгон ашиглах нэг арга зам мөн.2 Зурхайчид нялх Христ дээр хүрч ирснийг жүжигчлэн тоглож гэр бүлтэйгээ хамт суралцахад анхаар.

“Хүндэтгэлтэйгээр шүтэн бишрэх нь,” х. 26: Эдгээр сургаалуудыг бусдад заах боломжийг гэр бүлийн гишүүдэд олговол тэд сургаалуудыг илүү сайн ойлгож, амьдралдаа хэрэгжүүлж чаддаг байна.3 Энэ өгүүлэл дэх зарчмуудыг гэр бүлийн гишүүдээр бие биед нь заалга. Гэр бүлийн үдшээс хэд хоногийн өмнө өгүүллийг гурван хэсэгт хувааж, гэр бүлийн гурван гишүүнд хувааарилж өгөөд хэсгээс юу сурч мэдсэнээ хуваалцахыг хүс.

“Ажил хөдөлмөрөөс ирдэг адислал,” х. 36: Болсон явдлууд буюу түүхүүд нь суралцагчдын сонирхлыг татах бөгөөд заах үр ашигтай арга зам болдог.4 Бишоп Х.Давид Бөртоний заасан ажил хөдөлмөрийн тухай сургаалыг тайлбарлахын тулд уг өгүүллээс Ерөнхийлөгч Томас С.Монсон, Хенри Б.Айринг, Диетер Ф.Угдорф нарын туршлагыг хуваалцахад анхаар. Ажил хөдөлмөр амьдралыг нь хэрхэн адисалсан тухай тохиолдсон явдлыг нь хуваалцахад гэр бүлийн гишүүдийг урьснаар хичээлээ дуусгаж болно.

Эшлэл

  1. Teaching, No Greater Call (1999), 182.

  2. Teaching, No Greater Call, 178-ыг үз.

  3. Teaching, No Greater Call, 161-ийг үз.

  4. Teaching, No Greater Call, 93, 179–82-ыг үз.