2009
Сэтгэл догдлохын учир
2009 оны арванхоёрдугаар сар


Тэргүүн Зөвлөлөөс дэлхий дахины хүүхдүүдэд зориулсан Христийн Мэндэлсний Баярын захиас бичиг

Сэтгэл догдлохын учир

Христийн мэндэлсний баяр бол жилийн хамгийн гайхамшигтай үеүдийн нэг мөн. Гэвч энэ бол бэлэг сэлт, сүл модод, гоёл чимэглэл эсвэл энэ үеийг гайхамшгаар дүүрэн болгодог зоог биш юм.

Энэ бол бид өөрсдийн Аврагч, Есүс Христийн төрөлтийг санах үе мөн. Ингэснээр Христийн мэндэлсний баярын үе жинхэнэ ёсоор утга учиртай болно.

Бид Аврагчаа санахыг хичээхийн хэрээр Түүнтэй адилхан болох бидний хүсэл өсөн нэмэгдэх болно. Христийн мэндэлсний баяр, хүмүүс хамгаас илүү хайраар дүүрэн байдаг, хамгийн нинжин сэтгэлтэй, хамгийн их талархалтай болдог жилийн тэр үетэй давхцаж байгаа ч биш юм.

Энэ үеэр бид Христийн үлгэр жишээг дагахыг хичээж, Түүний адилаар амьдрахын төлөө чадах бүхнээ хийн, эргэн тойрныхоо хүмүүсийн сэтгэл санааг өргөх арга замыг олцгооё. Үг хэл, үйл хэргээрээ Христийн дагалдагчид байснаар Аврагчийнхаа төрөлтийг тэмдэглэцгээе.

Ингэснээр, Түүнийг дагах бидний хүсэл Христийн мэндэлсний баяраар бидний дотор өсч, ирж байгаа жилийн турш хөгжих болно гэдгийг бид гэрчилж байна.

Ерөнхийлөгч Томас С.Монсон

Ерөнхийлөгч Хенри Б.Айринг

Ерөнхийлөгч Диетер Ф.Угдорф

Есүсийн төрөлт, Натан Пиннок