2009
Би Есүс Христийг санах болно.
2009 оны арванхоёрдугаар сар


Хуваалцах цаг

Би Есүс Христийг санах болно.

“Миний Гэтэлгэгч амьд гэдгийг болон эцсийн өдрүүдэд Тэрээр дэлхий дээр байр сууриа эзэлнэ гэдгийг би мэднэ” Иов 19:25.

Есүс дэлхий дээр амьдарч байхдаа сайныг үйлдэж явлаа.

Есүст ямар ч нүгэлгүй байв. Гэвч тэр бүх хүн төрөлхтний нүглийн улмаас зовж, амиа зориулсан юм. Гурав хоногийн дараа Тэр амилсан билээ. Есүс зовлон, үхэл, Амилалтаараа дамжуулан Цагаатгалыг авчирсан юм.

Та нар ням гараг бүр сүм дээр ариун ёслол хүртэхдээ Есүс Христийн Цагаатгалыг бас баптисм хүртэх үедээ Тэнгэрлэг Эцэгт хийсэн амлалтуудаа санах ёстой. Ариун ёслол бол Есүс Христ, Тэнгэрлэг Эцэг хоёр та нарт хэчнээн их хайртай тухай бодох цаг юм. Энэ бол та нар наманчилж, Тэр хоёртой илүү адилхан болохын тулд юу хийж болох тухай бодох цаг юм.

Ариун ёслолын дууллыг дуулахдаа үгийг нь сайн сонс. Ариун ёслолын залбирлуудыг анхааралтай сонс. Юу сурч мэдсэн тухайгаа бас ямар мэдрэмж төрсөн тухайгаа бод.

Үйл ажиллагаа

Н5 хуудсыг сэтгүүлээс салган, зузаан цаасан дээр тох. Ариун ёслолын бяцхан номоо цэгтэй шугамын дагуу эвх. Сүм дээр ариун ёслолыг дууг дуулахдаа үг нь Есүс Христийн тухай юу өгүүлж байгааг сонс. Долоо хоног бүр гэртээ ирэхдээ Есүсийн тухай дууллаас мэдсэн нэг зүйлийг бяцхан номондоо бичиж бай.

Хуваалцах цагийн санаанууд

  1. Би ариун ёслолоос хүртэхдээ Есүсийг санадаг. Матай 26:17–30-аас Сүүлчийн зоогийн тухай түүхийг ярь. Лук 22:19-ыг хамтдаа уншиж, “Намайг дурсаж үүнийг үйлд” гэсэн үгсийг хүүхдүүдээр давтан хэлүүл. Ариун ёслолоос хүртэх нь Аврагч болон Түүний Цагаатгалыг санах боломжийг бидэнд олгодгийг тайлбарла. Ариун ёслолын талх усны савыг үзүүл. Хүүхдүүдэд талх нь Есүсийн биеийг, ус нь Түүний цусыг төлөөлдөг гэдгийг ойлгоход нь тусал. “Ариун ёслолоос хүртэхдээ Есүсийг санахын тулд чи юу хийж болох вэ?” гэсэн үгсийг самбар дээр бич. Хариултыг самбарт бич. (Жишээ нь: Есүсийн тухай судар унш, ариун ёслолын залбирлуудыг сонс, Есүсийн Цагаатгалын тухай бод.) Хүүхдүүдийг дараагийн ариун ёслолын цуглаанд оролцохдоо дээрх зөвлөмжүүдээс аль нэгийг нь туршин хэрэглэхэд урамшуулан дэмж.

  2. Есүсийг санах нь зөвийг сонгоход надад тусалдаг. Сайн Мэдээний уран зургийн цуглуулга 240 (Есүс Христ)-ийг Христийн мэндэлсний баярын бэлэг мэт харагдах байдлаар урьдчилан боож бэлтгэ. Боодолтой юмны дотор хамгийн агуу бэлгийг төлөөлсөн нэг зүйл байгааг хэл. Энэ юм юу болохыг таалгахын тулд хүүхдүүдээр тийм, үгүй гэж хариулах асуултуудыг тавиул. Зөв таасан хүүхдээр боодолтой бэлгийг задлуул. Есүсийн зургийг самбар дээр байрлуул. Дараах үгсийг бичсэн зурвас цаасуудыг урьдчилан байрлуул: “Есүс баптисм хүртэв,” “Есүс сайныг үйлдэж явлаа,” “Есүс бидэнд хайртай,” “Есүс ажиллаж сурав,” “Есүс ээжийгээ хүндэтгэдэг байв.” Самбарыг хоёр багана болгож хуваа. Нэг баганын дээд хэсэгт “Есүсийг санах нь гэж бич.” Хоёр дахь баганын дээд хэсэгт “Зөвийг сонгоход Тэр надад тусалдаг гэж бич.” Есүсийн амьдралын тухай өгүүлсэн судрын эшлэл буюу зургийг анги бүрд өг. Жишээ нь: Maтай 3:13–17—Есүс баптисм хүртэв; Иохан 13:4–15—Есүс бусдад үйлчлэв; 3 Нифай 17:15—Есүс Эцэгт хандан залбирав; Иохан 15:12—Есүс бидэнд хайртай байлаа; Сайн Мэдээний Уран Зургийн Цуглуулга 206 (Есүс Христийн хүүхэд нас)—Есүс ажиллаж сурав; 242 (Есүс ба Түүний ээж)—Есүс ээжийгээ хүндэтгэдэг байв. Хүүхдүүдээс судрыг унших буюу зургийг харж, үүнийг дүрсэлсэн бичигтэй зурвасыг олохыг хүс. Анги бүр зурвасыг зөв сонгосны дараа үүнийг эхний багананд байрлуул. Эдгээртэй адил сонголтын тухай бодоход нь хүүхдүүдэд тусал. Жишээ нь, “Би баптисм хийлгэнэ.” Сонголтуудыг хоёр дахь багананд зурвас дээр өгүүлбэртэй тохируулан бич.

Зураг чимэглэлийг Пол Манн

Би Есүс Христийг санах болно