Хайраар жигүүрлэн
Валтер Сиро Калдерон Р, Богота, Колумб
Хүмүүсийн сэтгэл санаа уян зөөлөн болж, Есүс Христийн төрөлтийг, бас хязгааргүй Цагаатгалаараа дамжуулан бидний төлөө юу хийснийг санадаг арванхоёрдугаар сар байлаа.
Намайг ажлаас ирэхэд эхнэр, гурван хүүхэд маань Христийн мэндэлсний баярын талаар гаргасан шийдвэрээ ярьж, “Энэ жил ямар нэг бэлэг худалдаж авах хэрэггүй боллоо” гэх нь тэр.
Би гайхаж, “Яагаад ийм шийдвэр гаргах болов?” гэж асуулаа. Хүүхдүүд маань бүтэн жилийн турш хүсэн хүлээсэн зүйлээ золиосолж байгаа нь энэ гэдгийг би эцэст нь ойлгов.
Тэд миний элэгдсэн хоёр хуучин костюмыг гаргаж ирэв. Аав аа, Христийн мэндэлсний баярын бэлэг худалдаж авах мөнгөөрөө бид таны хоёр хуучин костюмыг нэг шинээр сольж өгье. Таныг ажилдаа шинэ костюмтай очихыг бид харах гэсэн юм!” гэж хүүхдүүд хэлэв.
Энэ бол үнэхээр Христийн мэндэлсний баярын сүнс гэдгийг би ойлголоо. Бид өөр хэн нэгний төлөө ямар нэг юмыг золиосолсноор Есүс Христийн Цагаатгалын утга учрыг ойлгодог.
Хожим нь би Христийн мэндэлсний баяраар хүлээн авсан шинэ костюмаа өмссөн үед хайраар жигүүрлэсэн юм шиг санагдаж билээ.