2009
Юуны төлөө би амьд явах хэрэгтэй юм бэ?
2009 оны арванхоёрдугаар сар


Юуны төлөө би амьд явах хэрэгтэй юм бэ?

Меган Робинсон, Юта, АНУ

2007 оны Христийн мэндэлсний баяраас долоо хоногийн өмнө манай хүүхдүүдээс хоёр нь хоолой, чихний халдварт үрэвсэлтэй болох нь оношлогдов. 5 настай Жакоб эмийг нь авах гэж эмийн сан уруу явах замын туршид уйлагнасан бол 19 сартай Бет надаас чанга зуурсан байлаа.

Биднийг эмийн санд хүрч ирэхэд хүмүүс урт дараалалд зогсож байв. Жакоб миний хөлөнд наалдан, чихнийхээ талаар гомдол мэдүүлж байсан бол Бет гараас минь мултрах гэж оролдож байлаа. Бетийг дэргэдээ байж байх юм гэж бодсон чинь тэр сул болонгуутаа дарааллын дэргэд вандан сандал дээр сууж байсан өвгөжөөр насны хүн уруу шууд гүйж очив.

Тэр хүн шал уруу харж, нүүрээ гараараа тагласан байв. Би дарааллаас гарахыг хүсэлгүй Бетийг дуудсан ч тэр нөгөөх хүн уруу хүний нүүр уруу нь тонгойж хараад хи хи гэж инээв.

Тэгэхэд нь би Жакобыг түүн уруу явууллаа. Жакоб Бетийн гараас барьж, нөгөөх хүнээс холдуулан авчрах гэтэл Бет хөдөлсөнгүй. Тэгтэл охин нөгөөх хүний толгойг өндийлгөхийн тулд духан дээр нь чичээд авав. Бет гутлаа тайлж аваад, нөгөөх хүний өвөр уруу шургуулахад нь миний сандарсан гэдэг нь. Тэр хүн босоод инээмсэглэв.

“Бет!” гэж би дуудлаа.

“За яахав, яахав. “Би охины гутлыг нь үдэж өгье”гэж нөгөөх хүн ядранги дуугаар хэлэв.

Тэр хүн Бетийн гутлыг өмсгөж эхлэхэд бага зэрэг цухалдав. Тэр хүн Бетийн гутлын үдээсийг үдээд түүнийг тэвэрч духан дээр нь үнсэв. Тэрээр охиныг дор нь ч явуулахгүй нь бололтой. Тиймээс би охиноо тэр танихгүй хүнээс салгаж авахын тулд тэр дороо дарааллаа орхин гарлаа.

Би дөхөж очоод нөгөөх хүн нүдэндээ нулимстай байхыг нь ажиглав. Миний санаа зовоод, нөгөөх хүний дэргэд суулаа.

“Танд ярих юм байна” гэж тэр хэлээд эгц урагшаа ширтэн харлаа. “Эхнэр минь сар гаруйхны өмнө өөд болсон. Бас би эдгэршгүй хавдраар өвчилснөө нэг цаг орчмын өмнө мэдлээ. Би эм авахаар энд ирсэн юм л даа. Тэгээд амьдралаа эргэцүүлэн бодоод, амиа хорлодог ч юм бил үү гэж бодох юм. Хайртай эхнэр минь хорвоог орхин одсон болохоор би түүнгүйгээр Христийн мэндэлсний баярыг энэ хавдрын өвдөлттэйгөөр өнгөрөөж чадахгүй байх гэж бодох юм.

Тэрээр Бурханд хандан залбирч, “Юуны төлөө би амьд явах хэрэгтэй юм бэ? Эсвэл амьдралаа төгсгөл болгох уу? Та надад шууд хэлээд өгөөч” хэмээн гуйснаа ярилаа. Тэр хүнийг “амен” гэж хэлэхээс өмнө Бет түүнд яршиг удаж, бүр “Өвөө” гэх нь тэр.

“Би энд юуны төлөө амьд явах хэрэгтэйгээ одоо мэдлээ. “Ач зээ нарынхаа төлөө л би амьд явах хэрэгтэй юм байна шүү дээ. Тэдэнд би хэрэгтэй юм байна” гэж тэр хэллээ.

Би түүний мөрөн дээр гараа тавиад тэсэлгүй уйлчихав. Тэгээд би хүүхдүүдийнхээ эмийг авлаа. Хэдхэн хормын өмнө өвчиндөө ялархаж байсан Бет нөгөөх хүний хацар дээр үнсээд, сэтгэл нь догдолж, гараараа даллан “Баяртай, Өвөө” гэсээр Жакоб бид хоёртой хамт гарлаа.

Би тэр хүний нэрийг асуугаагүй. Гэвч настай хүнд төвөг удсан бяцхан охин хүртэл залбирлын хариу болж чаддагийг хэзээ ч мартахгүй.