Манай өнөө үед зориулсан сургаалууд
Мормоны Ном өнөө үед бидэнд заавар өгөхийн тулд хадгалагдаж ирсэн “тодорхой болоод эрхэм үнэт зүйлсийг” (1 Нифай 13:40; 19:3-ыг үз) агуулдгийг бид эртний бошиглогчдоос мэддэг билээ. Эдгээр үнэнүүд Есүс Христийн сайн мэдээний бүрэн байдлыг илүү тодруулж, илүү сайн ойлгуулдаг бөгөөд Мормоны Ном амьдралын сорилт бэрхшээл дундуур итгэл найдвар, хүч чадалтайгаар сэлэхэд нь суралцагчдад тусалдаг билээ. Дараах эшлэлүүдэд орчин үеийн бошиглогчид, төлөөлөгчид эдгээр чухал сургаалуудын тухай гэрчилсэн юм.
Их Эзэн бидний төлөө санаа тавьдаг
“Мормоны Номон дахь Иферийн номонд байдаг Их Эзэний дараах үгсийг надад сануулсан юм. Их Эзэн ийн хэлсэн байдаг, “Би та нарыг далайн давалгаа, мөн урагш түрэх салхи, мөн ирэх үерийн эсрэг эс бэлтгэх аваас та нар энэхүү агуу гүнийг гаталж эс чадна” [Ифер 2:25]. Ах эгч нар минь, Тэр биднийг бэлтгэсэн. Хэрэв бид Түүний үгсэд анхаарал тавьж, зарлигуудаар амьдарвал, юу ч хийж болдог бөгөөд ёс бус өнөө үед, устгах аюул бүхий далайн давалгаа, хүчит салхи, үертэй зүйрлүүлж болох үед бид эсэн мэнд үлдэх болно. Тэр бидний төлөө үргэлж санаа тавьдаг. Тэр бидэнд хайртай бас биднийг зөв зүйл хийхэд адислах болно.”
Ерөнхийлөгч Томас С.Монсон, “Closing Remarks,” Лиахона, 2009 оны 11-р сар, 109.
Есүс бол Христ
“Мормоны Ном нь Есүс бол Христ болох тухай бидэнд байгаа бичгээр илэрхийлэгдсэн, хамгийн хүчирхэг гэрчлэл мөн. Нифайн хэлсэн зүйл Ариун Сүнсийг хүлээн авахын үндэс байсан уу? Их Эзэн Есүс Христэд итгэх итгэл. Мормоны Номыг нэг л уншчих юм бол Их Эзэн Есүс Христэд итгэх итгэл бий болох уу? Хэрэв та Нифайг анхааралтай уншвал үүнд найдахгүй. Энэ бол ‘Түүнийг хичээнгүйлэн эрэлхийлдэг бүх хүмүүст … зориулагдсан бэлэг мөн’ хэмээн Тэрбээр хэлсэн. Хичээнгүйлэн гэдэг нь тогтмол гэсэн утгатай нь мэдээж юм. Энэ нь тунгаан бодож, залбирах гэсэн утгатай. Түүнчлэн залбирал нь үнэнийг мэдэхийн төлөө чин сэтгэлээсээ гуйх гэсэн утгатай нь мэдээж хэрэг. Үүнээс илүү нягт нямбай хандах чухал үйлс гэж үгүй биз ээ. Мөн ямар ч зүйлд ийнхүү байнгын хүч чармайлт гаргахгүй бол та бид амжилт олохгүй ээ.”
Ерөнхийлөгч Хенри nb} Б.Айринг, Тэргүүн Зөвлөлийн Нэгдүгээр зөвлөх, “Going Home,” Brigham Young University 1986–1987 Devotional and Fireside Speeches (1987), 77–78.
Сайн мэдээг тунхаглахуй
“Сайн мэдээний захиасын гол бүрэлдэхүүн хэсгүүд бүх ариун судруудад байдаг ч, тэдгээр нь Мормоны Ном болон Бошиглогч Иосеф Смитэд өгсөн илчлэлтүүдэд хамгийн тод томруун харагддаг. Түүний сургаал болон сайн мэдээгээр дамжуулан “мөнх амьдралтай болно” (С ба Г 14:7) гэдгийг Есүс Өөрөө энд тод томруунаар мэдэгдсэн юм.”
Ерөнхийлөгч Диетер Ф.Угдорф, Тэргүүн Зөвлөлийн Хоёрдугаар зөвлөх, “Have We Not Reason to Rejoice?” Лиахона, 2007 оны 11-р сар, 19.
Бага насны хүүхдүүдийн баптисм
“Бага насны хүүхдүүд эхийн хэвлийд нүгэл дотор бүрэлдэж, мөнх бус амьдралд төрөлхийн гэм буруутай ирдэг гэдэгт [зарим хүмүүс итгэдэг]. Ийм сургаал буруу юм!
“‘Хэрэв би үнэнийг мэдсэн аваас, бага насны хүүхдүүдийн тань баптисмын талаар та нарын дунд арцалдаан байгаа юм’ (Moронай 8:5) гэж Моронай бичжээ.
“Тэрбээр тэдний дундах санал зөрөлдөөнийг ‘арцалдаан’ гэж нэрлэн ийн бичжээ: …
“‘Өөрийн Гэтэлгэгч, өөрийн Их Эзэн, өөрийн Бурханы үгийг сонс. Болгоогтун, би дэлхийд зөв шударгыг үйлдэгчдийг бус, нүгэлтнүүдийг наманчлалд дуудахаар ирсэн билээ; эрүүлд эмчийн хэрэгцээ үгүй, харин өвчтэй тэдэнд; иймийн тул, бага насны хүүхдүүд эрүүл, учир нь тэд нүгэл үйлдэх чадваргүй юм, иймийн тул Адамын зүхэл, тэр нь тэдний дээр хүчгүй байхаар, тэднээс надаар зайлуулагдсан болой; …
“‘Мөн энэ байдлаар Бурханы үгийг Ариун Сүнс надад мэдүүлсэн буюу; иймийн тул, хайрт хүү минь, та нар бага насны хүүхдүүдэд баптисм хүртээх нь Бурханы өмнөх сүрхий элэглэл болохыг би мэднэ’ (Moронай 8:7–9). …
“Түүний захидлыг бүхэлд нь унш. Энэ бол зөв сургаал.”
Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын Ерөнхийлөгч Боид К.Пакер, “Reverence Invites Revelation,” Ensign, 1986 оны 11-р сар, 17.
Мормоны Номын сэрэмжлүүлгүүд
“Дайны шалтгаан, үр дагавар болон ямар нөхцөлд дайныг зөвтгөдөг тухай сургамж нь Мормоны Номноос бидний сурч мэдсэн зүйлс дотор багтдаг. Энэ номонд ард түмнийг хүч түрэмгийлэн захирахын төлөөх нууц хуйвалдааны гэм нүгэл болон аюулын тухай өгүүлсэн байдаг. Энэ нь бас Сатан үнэн бодитойн тухай өгүүлж, түүний ашигладаг зарим аргуудыг харуулсан юм. Энэ ном эд баялгийг зохих ёсоор ашиглахыг бидэнд зөвлөсөн. Энэ ном сайн мэдээний энгийн бөгөөд эрхэм үнэт зүйлсийн тухай, Есүс Христийн үнэн бодит байдал ба бүх хүн төрөлхтний төлөөх Түүний цагаатгагч золиослолын тухай өгүүлдэг. Энэ нь эцсийн өдрүүд дэх Израилын угсааны цугларалтын тухай бидэнд мэдээлдэг. Мөн номлолын ажлын зорилго хийгээд зарчмуудын тухай бидэнд өгүүлдэг. Энэ нь бардам зан, хайхрамжгүй байдал, аливаа зүйлийг хойш нь тавих, буруу уламжлалын аюул, хоёр нүүр гаргах болон ариун бус явдлаас биднийг сэрэмжлүүлдэг.
“Ингэхлээр Мормоны Номыг судалж, үүний зарчмуудыг мэдэж, амьдралдаа хэрэгжүүлэх нь бидний үүрэг юм.”
Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын Ахлагч Л. Tом Перри, “Blessings Resulting from Reading the Book of Mormon,” Лиахона, 2005 оны 11-р сар, 8.
Бүх зүйл сэргээгдэх болно
“Амилалтын үнэн бодитой хийгээд ертөнц дахины мөн чанарыг Мормоны Номонд яруу тодоор дүрсэлсэн байдаг. Бошиглогч Амюлек ийн заажээ:
“‘Христийн үхэл нь энэ зуурдын үхлийн хүлээсийг тайлснаар, бүгд зуурдын үхлээс босгогдох болно.
“‘Сүнс мөн бие төгс хэлбэрээрээ дахин нэгдэх болно; бид одоо энэ цагт байгаа шигээ үе болон мөч аль аль нь зохих байдалдаа сэргээгдэх болно; …
“‘Эдүгээ, энэ сэргээлт нь бүгдэд, настай мөн залуу аль алинд нь, боол мөн чөлөөт аль алинд нь эрэгтэй эмэгтэй аль алинд нь, ёс бусыг үйлдэгчид хийгээд зөв шударгыг үйлдэгчид аль алинд нь ирэх болно; мөн бүр тэдний толгойн үсний нэг ширхэг нь ч гээгдэхгүй болой; харин бүх зүйл төгс хэлбэрээрээ сэргээгдэх болно’ (Aлма 11:42–44).
“Амилуулалтаар ‘бүх зүйл өөрсдийн зохих мөн төгс хэлбэртээ сэргээгдэх болно’ (Aлма 40:23) гэдгийг Алма мөн заасан юм. …
“Энэ амьдралд бүрэн бүтэн байгаагүй бүх хүмүүс … ‘зохих мөн төгс хэлбэртээ’ амилуулагдах болно гэдгийг мэдэх нь ямар их тайтгарал авчрах бол.’”
Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын Ахлагч Даллин Х.Өүкс, “Resurrection,” Лиахона, 2000 оны 7-р сар, 17.
Нууц хуйвалдааны аюул
“Гэмт хэрэг үйлддэг нууц хуйвалдаан нь хувь хүмүүс болон гэр бүлүүдэд төдийгүй соёл иргэншилд бүхэлд нь ноцтой аюул учруулдгийг Мормоны Номонд заасан байдаг. Өнөө үеийн нууц хуйвалдаануудад бүлэглэсэн гэмт этгээдүүд, мансууруулах бодисын наймаа эрхлэгчид, зохион байгуулалттай гэмт хэргийн гэр бүлүүд орно. Өнөө үеийн нууц хуйвалдаанууд нь Мормоны Номон дахь Гадиантоны дээрэмчидтэй нэн төстэй байдлаар ажилладаг. … Тэдний зорилго бол улс орныхоо хуулиудын эсрэг мөн Бурханыхаа хуулиудын эсрэг тэд алж, мөн тонож, мөн хулгайлж, мөн садар самуун, мөн бүхий л ёс бусыг үйлдэх” [Хиламан 6:23] явдал мөн.
“Хэрэв бид анхааралтай байхгүй бол өнөө үеийн нууц хуйвалдаанууд хүчээ авч, нөлөө нь Мормоны Номын үеийнх шиг түргэн өсөх болно.”
Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын Ахлагч M. Рассел Баллард, “Standing for Truth and Right,” Ensign, 1997 оны 11-р сар, 38.
Амьдралын сорилт бэрхшээлүүдийг шийдвэрлэх нь
“Мормоны Ном буруу уламжлалын нөлөөг хэрхэн залруулах болон хэрхэн сэтгэл дүүрэн амьдрахыг харуулсан бурханлаг захиасуудыг агуулдаг. Энэ ном өнөө үед бидэнд тулгарч байгаа асуудал, сорилт бэрхшээлүүдийг хэрхэн шийдвэрлэхийг заадаг. … [Их Эзэн] амьдрал дахь ноцтой алдаануудыг залруулах арга замаар хангасан ч, хэрэв номыг нээж харахгүй энэ удирдамж тэндээ үлдэх юм бол үнэ цэнээ алдах болно.”
Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын Ахлагч Ричард Г.Скотт, “True Friends That Lift,” Ensign, 1988 оны 11-р сар, 76.
Бидний гэрээний сануулагч
“Бидний баптисм бол ‘ямар ч цагт, мөн бүх зүйлд мөн өөрийн байж болох хаана ч гэсэн Бурханы [мөн Түүний хаант улсын] гэрчлэгч болж, бүр үхэлд хүртлээ зогсоход бэлний учир мөнх амьдралыг авч болохын тулд Бурханаар гэтэлгэгдэж, мөн та нар анхны амилуулалтын тэдний дунд тоологдож [болно]’ (Moзая 18:9; онцлон тэмдэглэлт нэмэгдсэн) гэдгийг Мормоны Ном бидэнд сануулдаг.”
Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын Ахлагч Роберт Д.Хейлс, “The Covenant of Baptism: To Be in the Kingdom and of the Kingdom,” Лиахона, 2001 оны 1-р сар, 7.
Дуулгавартай байдлын адислалууд
“Хэрэв хүмүүс зарлигуудыг сахих юм бол уг нутагт цэцэглэн хөгжих болно гэдгийг Мормоны Номонд олон хэсэгт хүмүүст амласан байдаг [1 Нифай 2:20; 2 Нифай 4:4-ийг үз]. Энэ амлалт нь хэрэв тэд Бурханы зарлигуудыг сахихгүй бол Түүний оршихуйгаас таслагдах болно гэсэн сэрэмжлүүлэгтэй ихэвчлэн хосолсон байдаг [Aлма 36:30-ийг үз].
Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын Ахлагч Квинтин Л.Кук, “Hope Ya Know, We Had a Hard Time,” Лиахона, 2008 оны 11-р сар, 104.