2011
Мормоны Номын он тооллын дараалал
2011 оны аравдугаар сар


Мормоны Номын он тооллын дараалал

  1. Жаредчууд

    Энэ бүлэг хүмүүс МЭӨ 2200 оны орчим Бабелын Цамхгийг орхиж, Америк тивд иржээ. Тэд МЭӨ 600 оны орчим Кориантумраас бусад нь бүгдээрээ дайнд алагдах хүртэл цэцэглэн хөгжиж байсан ажээ. (Ифер 1–15-ыг үз.)

  2. Нифайчууд

    Лихайн бүлэг МЭӨ 600 оны орчим Иерусалимаас гарч, Америк тивд иржээ. Түүний үр удмынхан аажимдаа хуваагдаж салсан ажээ. Лихайг нас барсны дараа зөв шударга хүмүүс түүний хүү Нифайг дагаж умард зүг нүүсэн аж. Тэд нифайчууд хэмээн нэрлэгдэх болов. (1 Нифай 1–22; 2 Нифай 1–5-ыг үз.)

  3. Леменчүүд

    Лихайг нас барсны дараа ёс бус хүмүүс түүний хүү Лементэй хамт үлдсэн бөгөөд тэднийг леменчүүд гэх болов. (2 Нифай 5-ыг үз.)

  4. Мюлекчүүд

    Зедекиа хааны хүү Мюлек МЭӨ 587 оны орчим нэг бүлгийг удирдан Иерусалимаас гарч Америк тивд хүрч иржээ. Тэд Кориантумрыг олсон аж. (Oмнаи 1:14–21-ийг үз.)

  5. Мозая1

    МЭӨ225 оны орчмоос нифайчууд ёс бус болсон учраас Мозая1 хэсэг зөв шударга нифайчуудыг Зарахемла уруу дагуулж очин, мюлекчүүдтэй нийлжээ. Тэд өөрсдийгөө нифайчууд гэдэг байв. Мозая1 тэдний зөв шударга хаан болов. Хаан Бенжамин бол түүний хүү юм. (Oмнаи 1:12–23-ыг үз.)

  6. Зениф

    МЭӨ200-гаад оны үед нифай хүн Зениф Нифайн нутгийг буцааж авахын тулд нэг бүлгийг өмнөд уруу удирдан очжээ. Зенифийг бүлэгтэйгээ очиход леменчүүд тэднийг боолчлолд оруулав. Хожим нь хаан Мозая2 дээрх бүлгийг олохоор Аммоныг явуулахад Аммон Лимхай хааныг хөрвүүлсэн ажээ. (Мозая 7; 9–22-ыг үз.)

  7. Алма1

    Зенифийн хүмүүсийн дунд төрсөн Алма1 Ноа хааны ёс бус тахилчдын нэг болов. Ноа хааныг наманчлалд дуудсаны дараа бошиглогч Абинадай алагдав. Гэвч Алма1 Абинадайн сургаалд итгэдэг байсан бөгөөд итгэгчдийн нэг бүлгийн хамт зугтааж, эцэстээ нифайчуудтай нийлжээ. (Moзая 11; 17–18; 23–24-ийг үз.)

  8. Алма2 ба Мозаягийн2 хөвгүүд

    Залуу эрчүүд болох Алма2 болон Хаан Мозаягийн 2 хөвгүүд Сүмийг устгахаар эрэлхийлж эхлэв. Тэнгэр элч тэднийг зэмлэхэд тэд наманчлав. Алма2 зөв шударга удирдагч болов. (Moзая 27–29 -ийг үз.) Мозаягийн хөвгүүд леменчүүдийн номлогч болов. Тэд их амжилт олсны дараа Алматай нэгдэж, баярлав. (Aлмa 17–26-г үз.)

  9. Гадиантоны дээрэмчид

    Нийгэм ёс бус, сул дорой болсон үед энэ нууц алуурчдын бүлгийн нөлөө хамгийн хүчтэй, харин нийгэм зөв шударга байсан үед хамгийн сул болж байжээ. МЭ 350-иад оны үед тэд нийт ард түмний аюулгүй байдалд заналхийлж байв. (Хиламан 2; 6; 4 Нифай 1:42–46-г үз.)

  10. Есүс Христ

    Аврагч Иерусалимд Амилсныхаа дараа Америк тивд очин, хүмүүст үйлчилж, Өөрийн сайн мэдээг зааж, Сүмээ зохион байгуулсан юм. Түүний айлчлалаас хойш хүмүүс 250 жил амар амгалан амьдарч байлаа. (3 Нифай 11–28-ыг үз.)

  11. Нифайчууд устгагдав

    Ёс бус явдал аажмаар газар авч, дайн самуун гарч, улмаар нифайчууд устгагдав. Амьд үлдсэн цорын ганц хүн Моронай нифайчуудын цэдгийг хөтөлж, нас барахаасаа өмнө газарт булсан ажээ. (4 Нифай 1:24–28; Moрмон 8:1–8; Moронай 10-ыг үз.)

МЭӨ 600 он

МЭӨ 500 он

МЭӨ 400 он

МЭӨ 300 он

МЭӨ 200 он

МЭӨ 175 он

МЭӨ 150 он

МЭӨ 125 он

МЭӨ 100 он

МЭӨ 75 он

МЭӨ 50 он

МЭӨ 25 он

0

МЭ 33 он

МЭ 100 он

МЭ 200 он

МЭ 300 он

МЭ 400 он

Ифер

Лемен

Лемүел

Мюлек

Лихай

Нифай

Иаков

2 Нифайчууд

Инос

Жером

Омнаи

5 Moзая1

Бенжамин

Moзая2

8 Алма2

Ахмад Моронай

Хиламан

Хиламаны хүү Нифай3

Шавь Нифай

Мормон

Моронай

6 Зениф

Ноа

Абинадай

7 Алма1

Лимхай

Леменчүүдэд хийсэн номлол

9 Гадиантоны дээрэмчид

Лемен үндэстэн Самуел

Есүс Бетлехемд төрөв

10 Есүс Христ

Нифайчууд, леменчүүд дахин бий болсон нь

9 Гадиантоны дээрэмчид

11 Нифайчууд устгагдав

Зураг чимэглэлийг Тая Морли