Мормоны Номын түүх
Мормоны Номонд ямар үйл явдлууд болдог вэ? Судрын энэхүү гайхамшигт номон дахь бошиглогчид болоод түүхүүдийн тухай илүү тодорхой мэдэхийн тулд эдгээр зургуудыг ашигла.
-
Мормоны Ном Лихай хэмээх бошиглогчийн тухай өгүүлснээр эхэлдэг. Тэрээр Иерусалим дахь ёс бус хүмүүст наманчлахыг анхааруулсан ч, тэд түүнийг сонссонгүй. Их Эзэн Лихайд гэр бүлээ, эхнэр Сариа, дөрвөн хүү—Лемен, Лемүел, Сам, Нифай нарыг авч аглаг буйд уруу яв гэжээ. (1 Нифай 1–2-ыг үз.)
-
Лихай хөвгүүдээ гуулин ялтсууд дээр бичсэн судруудыг авчруулахаар гэдрэг буцаав. Тэдгээр ялтсууд дээр тэдний өвөг дээдсийн түүх болон Их Эзэн тэдэнд бичихийг зарлигласан бусад зүйлс байв. Лихай, Нифай хоёр тэдгээр ялтсуудыг сайн хадгалж хамгаалж байжээ. Тэд бас гэр бүлдээ тохиолдсон зүйлсийн тухай металл ялтсууд дээр бичсэн байжээ. (1 Нифай 3–5-ыг үз.)
-
Их Эзэн Лихайд гэр бүлээ авч аглаг буйдыг туулан амлагдсан нутаг уруу удирдах Лиахона гэдэг луужин өгчээ. (1 Нифай 16-г үз.)
-
Их Эзэн Нифайд Лихайн гэр бүлийг амлагдсан нутаг уруу авч явах усан онгоц барь гэж хэллээ. Нифай Их Эзэн болон аавыгаа дуулгавартай дагасан бол, Лемен, Лемүел хоёр тэгсэнгүй. (1 Нифай 17-г үз.)
-
Лихай болон түүний гэр бүл өөрсдийн барьсан усан онгоцоор амлагдсан нутаг уруу далайгаар хөвлөө. (1 Нифай 18-ыг үз.)
-
Лемен, Лемүел хоёр Их Эзэнийг болон эцгээ цаашид ч дуулгавартай дагасангүй. Тэдний үр удмынхныг леменчүүд гэдэг болов. Нифай Их Эзэнийг болон эцгээ цаашид ч дуулгавартай дагасан юм. Түүний үр удмынхныг нифайчууд гэх болов. (2 Нифай 4–5-ыг үз.)
-
Лихай, Нифай хоёрыг нас барсны дараа Нифайн дүү Иаков болон бусад хүмүүс чухал сургаалууд, үйл явдлуудын тухай уг ялтсууд дээр бичих үүрэг хүлээсэн ажээ. (Иaков 1-ийг үз.)
-
Енос нүглийнхээ төлөө уучлагдахыг хүсч залбирснаар уучлагджээ. (Инос 1-ийг үз.)
-
Хаан Бенжамин сайн мэдээг ард түмэндээ заахаар цамхаг барив. (Мозая 2–6-г үз.)
-
Ноа гэгч ёс бус хаан бошиглогч Абинадайг цаазаар аваачив. Гэвч Абинадайн сургаалаар Ноагийн тахилчдын нэг Алма хөрвөгджээ. (Moзая 11–17-г үз.)
-
Алма Ноа хааны шүүхээс зугтааж, сайн мэдээг бусад хүмүүст заан, тэдэнд баптисм хүртээж байлаа. (Мозая 18-ыг үз.)
-
Алмагийн хүү Бага Алма дуулгавартай байсангүй. Тэр бас түүний найз нар болох Мозаягийн хөвгүүд ёс бус байлаа. Тиймээс нэгэн тэнгэр элч тэднийг наманчил гэжээ. Алма болон Мозаягийн хөвгүүд наманчилж, амьдралынхаа үлдсэн хугацааг сайн мэдээг номлож өнгөрүүлсэн. (Moзая 27–28-ыг үз.)
-
Мозаягийн хүү Аммон, хаан Лемонайн хонин сүргийг хамгаалж, түүний итгэлийг олсны дараа олон лемен үндэстэнг хөрвүүлжээ. (Aлмa 17–19-ийг үз.)
-
Ахмад Моронай эрх чөлөөний тунхгийг бичиж, ард түмнийхээ эрх чөлөөг хамгаалахаар тулалдав. (Алма 46, 48-ыг үз.)
-
Хиламан 2000 зөв шударга, залуу эрчүүдийн армийг удирдав. (Aлма 53, 56–58-ыг үз.)
-
Лемен үндэстэн Самуел гэгч бошиглогч Есүс Христ удахгүй төрнө хэмээн бошиглов. (Хиламан 13–16-г үз.)
-
Алс холын Бетлехемд Есүс Христ төрөв. Тэр Өөрийн сайн мэдээг зааж, хүмүүсийг эдгээн, адисалж, Өөрийн Сүмийг байгуулав. Эцэст нь Тэрээр цовдлогдож, амилав. (3 Нифай 1, 8–10-ыг үз.)
-
Тэрбээр Амилсныхаа дараа зөв шударга нифайчууд болон леменчүүд дээр хүрч иржээ. Тэрбээр Иерусалимын эргэн тойрон дахь нутагт үйлдсэний адилаар тэдэнд Өөрийн сайн мэдээг зааж, тэднийг эдгээн, адисалсан ажээ. (3 Нифай 11–28-ыг үз.)
-
Мормон гэдэг 10 настай хөвгүүн хожим нь том болсон үедээ ялтсууд дээр цэдгийг бичихээр сонгогджээ. Тэр 24 настайдаа бүх цэдгүүдээс хамгийн чухал түүхүүдийг түүвэрлэн нэг иж бүрдэл металл ялтас болгон нэгтгэж эхэлжээ. (Moрмон 1-ийг үз.)
-
Мормон нас барахаасаа өмнө ялтсуудыг хүү Моронайдаа өгчээ. Моронай цэргийн жанжин байв. Тэр бол леменчүүд, нифайчуудын хооронд болсон агуу тулалдаанаас амьд үлдсэн сүүлчийн нифай хүн байлаа. (Moрмон 6, 8-ыг үз.)
-
Моронай нас барахаасаа өмнө уг ялтсуудыг Кумора гэдэг газарт булжээ. Моронай ялтсуудыг булснаас хойш 1400 орчим жилийн дараа Иосеф Смит хэмээх 14 настай хөвгүүн аль сүм зөв болохыг мэдэхээр залбирсан юм. Иосеф Смит–Түүх 1:5–16-г үз.
-
Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёр Иосеф Смит дээр хүрч ирэн, үй олон сүмээс аль нь ч үнэн хийгээд бүрэн гүйцэд биш гэдгийг түүнд хэлжээ. Иосеф Есүс Христийн үнэн Сүмийг сэргээхэд тусалсан юм. Иосеф Смит–Түүх 1:17–20-ийг үз.
-
Моронай Иосеф Смит дээр хүрч ирэн, газарт булсан ялтсуудын тухай түүнд хэлэв. Иосеф Смит насанд хүрсэн үедээ тэдгээр ялтсуудыг авч, орчуулсан юм. Иосеф Смит–Түүх 1:27–54-ийг үз.
-
Иосеф Смит 21 насандаа Кумора гүвээ уруу очиж, Моронайн булсан газраас ялтсуудыг авсан ажээ. Иосеф Смит–Түүх 1:59-ийг үз.
-
Иосеф Смит Бурханы хүчээр ялтсууд дээрх бичээсүүдийг орчуулав. Тэрбээр энэ орчуулгыг хэвлүүлсэн юм. Түүний орчуулгыг Мормоны Ном гэдэг. (Мормоны Номын эхний хуудас болон удиртгалыг үз.)