Лиахона, 2011 оны аравдугаар сар
Энэ онцгой дугаарт тавтай морилно уу
Энэ дугаар нэлээд хэдэн сэдвийг хөндсөн бөгөөд эдгээр сэдвүүдийн нэг нь Мормоны Ном юм. Энэ дугаарт өнгөрсөн болон өнөө үеийн бошиглогчид, тэрчлэн бүх дэлхий даяарх гишүүд энэхүү гайхамшигтай судрын тухай гэрчилсэн. Уг номын гарал үүсэл үнэхээр ер бусын төдийгүй Сэргээлтийн бодит нотолгоо мөн. Энэ ном бол манай шашны тулгуур чулуу юм. Түүнчлэн энэ ном өнөө үеийнхэнд зориулан бичигдсэн бөгөөд бидний итгэлийг төлөвшүүлж, гэр бүлүүдийг маань бэхжүүлэхийн төлөө Христийн сургаалыг тод томруун бөгөөд энгийнээр заадаг.
Лиахонагаас та нарын тогтмол уншдаг олон хэсэг энэ дугаарт байхгүй ч, Тэргүүн Зөвлөлийн захиас бичиг (х.4), Айлчлагч багшийн захиас бичиг (х.46) байгаа. Энэ хоёр захиас болон бусад бүх өгүүлэл нь гэрчлэлүүд болон сургаалуудыг Мормоны Номноос хуваалцаж байна.
Энэ дугаарыг залбирч уншин, захиасуудыг нь зүрх сэтгэлдээ хүлээн авч, эдгээрийг болон Мормоны Номын тухай бусадтай хуваалцахыг бид та бүхнээс хүсч байна.