2011
Миний номлолын сан
2011 оны Арванхоёрдугаар сар


Миний номлолын сан

Энэ нь хачирхалтай сонсогдож мэдэх ч гэсэн, би номлолынхоо зардалд зориулж, төрөхөөсөө өмнө мөнгө хадгалсаар ирсэн юм. Ээж минь хөл хүндтэй болсноо мэдээд сүүний хоосон лааз авч, нүх гаргаад “Номлолын сан” гэсэн хоёр үгтэй хаяг наасан гэдэг. Тэр цагаас хойш манай гэр бүл бас би өөрөө номлолдоо зориулж мөнгө хадгалсаар байгаа.

Миний номлолд зориулж мөнгө хадгалах нь манай гэрийнхний нэгэн ажил болсон юм. Намайг төрсний дараа манайд ирсэн авга, нагац нар маань миний номлолын сангийн лаазанд Филиппиний песо хийдэг болжээ. Христийн Мэндэлсний Баяраар эсвэл Шинэ Жил мэтийн баяраар манай гэр бүлийн гишүүд номлолын сандаа нэмэрлээрэй гэж надад мөнгө өгдөг байлаа.

Заримдаа өвөө, эмээ хоёр намайг хичээлдээ сайн дүн авах юм уу тэмцээнд амжилт гаргасны төлөө надад мөнгө өгдөг байв. Ийм бэлгүүдийг ч бас номлолын сандаа нэмэрлэнэ. Нэг удаа би хэдэн медаль авахад нагац эгч маань миний авсан бүх медалийг тоолж, медалийн тоогоор надад мөнгө өгч билээ. Аравны нэгээ төлсний дараа энэ мөнгийг бас л номлолын сандаа нэмэрлэсэн.

Баптисм хүртсэний дараа номлолд үйлчлэх хүсэл минь улам ч өсөв. Манайхан миний номлолын зардлыг бүрэн төлөхөд хүрэлцэх мөнгө хуримтлуулах зорилго тавилаа. Би одоо дүү нартай болсон учир бидний хадгалсан мөнгөнөөс тэдний номлолын санд бас нэмэрлэх болов.

Би одоо естэй. Ингэхлээр номлолд үйлчлэх насныхаа бараг талд нь ороод байна. Миний номлолын санд ийм олон хүмүүс хандив өгдгийг мэдэх учир номлолд үйлчлэх хүсэл минь улам өсөн нэмэгдлээ.

Би номлолдоо зориулж мөнгө хуримтлуулахаа үргэлжлүүлэх болно. Нэгэн өдөр номлогч болж Түүнд үйлчлэхээр Тэнгэрлэг Эцэг минь намайг адисална гэдгийг би мэднэ.

Номлолын сан

Зураг чимэглэлийг Брайн Бийн