2011
ДЭЛХИЙ ДАХИНД
2011 оны Арванхоёрдугаар сар


ДЭЛХИЙ ДАХИНД

Квоецалтенанго Ариун сүмийн нээлтийн ажиллагаа болон онцгойлдон адислалтыг зарлав

Гватемалын Квоецалтенанго Ариун сүмийн онцгойлон адислалтыг тэмдэглэхийн тулд тус орон дахь Сүмийн залуучууд 2011 оны 12-р сарын 10-нд дуу, хөгжим, бүжгийн тоглолтод оролцох болно.

Дараа нь 2011 оны 12-р сарын 11-ний ням гарагт ариун сүмийг гурван цуглаанаар онцгойлон адислах бөгөөд онцгойлон адислах үйл ажиллагааг Гватемал дахь Сүмийн бүх нэгжүүдэд телевизийн нэвтрүүлгээр үзүүлнэ.

Онцгойлон адисалсны дараа 2011 оны 12-р сарын 13-ны мягмар гарагт ёслолууд хийхээр нээх болно.

Сүм Францад ариун сүм барина гэдэгт итгэлтэй байна

Сүм Парисын зах дахь газар дээр Францын анхны ариун сүмийг барина гэдэгт итгэлтэй байгаагаа Ерөнхийлөгч Томас С.Монсон долдугаар сард зарлав.

Сүм тус улсын албаны хүмүүстэй олон сарын турш хамтран ажиллаж байна.

Францад ариун сүм барих тохиромжтой олохоор өмнө нь нэлээд хэдэн удаа оролдсон ч, нэг нь ч амжилттай болоогүй ажээ. Францын Сүмийн гишүүд ихэвчлэн хөрш зэргэлдээх Европын орнууд уруу очиж ариун сүмд ордог байна.

Аудио судруудын шинэ формат

Сүм Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн жишиг бүтээлүүдийн аудио хувилбарыг iTunes буюу MP3 форматаар audiobook (iTunes-ээр “өргөжүүлсэн аудио ном” гэсэн нэртэй) болгон гаргалаа.

Бүрэн жишиг бүтээлийн аудио хувилбар англи, испани хэлээр тавигдсан бөгөөд япон, португаль, солонгос хэлээрх гурамсан судруудын аудио хувилбар гарлаа.

Эдгээр эх сурвалжуудад нэвтрэхийн тулд iTunes.lds.orgдахь Сүмийн сувгийн судрын хэсэгт ор.

Жишиг бүтээлүүдийн аудио хувилбар эдүгээ iTunes.lds.org-т нэлээд олон хэлээр тавигдаад байна.

Хэвлэх