2011
Санал зөвлөмж
2011 оны Арванхоёрдугаар сар


Санал зөвлөмж

Зүрх сэтгэл минь талархлаар дүүрч билээ

Лиахона сэтгүүл сар бүр ирэхэд миний хамгийн түрүүнд унших дуртай өгүүлүүдийн нэг нь үргэлж Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн дуу хоолой байдаг. Жишээ нь, би “Та тэнгэр элч байлаа” (Лиахона, 2010 оны 12-р сар, 38) гэсэн өгүүллийг хамгийн түрүүнд уншсан. Уг өгүүлэл сүнсний агуу хүчээрээ надад нөлөөлж, Аврагчийнхаа үүрэг зорилгын төлөө, Түүний нэрээр амь бие хайргүй үйлчилдэг хүмүүсийн төлөө талархах талархлаар зүрх сэтгэл минь дүүрч билээ. Гайхалтай туршлагаа хуваалцсаных нь төлөө Хейди Виндиш Фернандезд би онцгой баярлан талархаж байна.

Ларри Д.Камп, Баруун Виржини, АНУ

Лиахона өөрчлөлт гаргаж байна

Хувь хүн, эцэг, нөхөр, удирдагчийн хувьд Лиахона-гийн захиасууд надад үргэлж дэмжлэг болдог. Бас ерөнхий чуулганы дугаарууд манай гэрт онцгой сүнслэг байдлыг авчирдаг. Би чуулгын дугааруудыг үргэлж өөртөө, эхнэртээ, хөвгүүддээ тус бүрд нь захиалдаг болохоор бид чуулганы захиасуудыг тус бүрдээ уншиж, тэмдэглэдэг. Иймээс бид сэтгүүлийг ээлжлэн унших гэж хүлээдэггүй. Бид жилийн эцэст сэтгүүлүүдээ үдэж, илүү дугааруудыг идэвх султай гишүүд, гишүүн бус найз нартаа өгдөг. Лиахона сэтгүүл бидний амьдралд өөрчлөлт гаргадгийг би гэрчилж байна.

Фабио Аллегретти Купер, Бразил