Залуучуудад зориулав
Бусдад талархал илэрхийлэх зорилго тавьж түүнийгээ хэрэгжүүл
Адислалуудаа зөвхөн тоолох биш харин бусдыг хэрхэн адислах тухай ярилцацгаая! Талархалтай байдаг 100 зүйлээ жагсаан бичнэ үү. Хэрэв хэтэрхий олон санагдвал дараах байдлаар жагсаалтыг хий:
-
Талархалтай байдаг бие бялдрынхаа 10 чадварыг жагсаан бич.
-
Талархалтай байдаг 10 эд хогшлоо нэрлэн бич.
-
Өөрийн талархаж явдаг, одоо амьд байгаа 10 хүний нэрийг бич.
-
Өөрийн талархаж явдаг, нас барсан 10 хүний нэрийг бич.
-
Өөрийн талархдаг байгалийн 10 зүйлийг бич.
-
Өнөөдөр талархаж явдаг 10 зүйлийг бич.
-
Өөрийн талархаж явдаг дэлхийн 10 газрын нэрийг бич.
-
Өөрийн талархалтай байдаг орчин үеийн 10 бүтээлийг бич.
-
Талархаж явдаг 10 хүнсний бүтээгдэхүүнийг нэрлэ.
-
Өөрийн баярлан талархаж явдаг, сайн мэдээний 10 зүйлийг бич.
Бид ийм жагсаалт хийснээр энэ нь Бурханаас бидэнд өгсөн бүх зүйлийн ердөө өчүүхэн хэсэг нь болохыг ойлгоно.