2011
ӨНӨӨДРИЙН ЯРИА
2011 оны Арванхоёрдугаар сар


ӨНӨӨДРИЙН ЯРИА

Ерөнхий эрх мэдэлтнүүд дэлхий даяарх Сүмийн гишүүдтэй тогтмол очиж уулздаг билээ. Тэдний үйлчлэлийн тухай мэдээллийг news.lds.org-аас түүнчлэн prophets.lds.org дахь Prophets and Apostles Speak Today сайтаас англи, франц, герман, итали, португаль, испани хэлээр үзэж болно. Ойрмогхоны аяллуудын тухай товч мэдээг дор өгүүлэв.

  • 2011 оны тавдугаар сарын 26-нд Тэргүүн Зөвлөлийн Хоёрдугаар зөвлөх, Ерөнхийлөгч Диетер Угдорф дэлхий дахины хүмүүсийн харилцан ойлголцолд дэмжлэг үзүүлэх зорилготой, улс төрийн намаас хараат бус байгууллага—Лос Анжелес дахь Дэлхийн Ажил Хэргийн Зөвлөлдөх Уулзалтад оролцсон нийгэм, бизнесийн болон шашны удирдагчид 800 хүнд хандан үг хэлжээ. Ерөнхийлөгч Угдорф 1830 оноос өнөөг хүртэлх Сүмийн өсөлт хөгжилтийн тухай ярьсан байна. lds.org-аас “Uchtdorf, Los Angeles” хаягаар мэдээг үзнэ үү.

  • 2011 оны 6-р сарын 5-нд Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын Ахлагч Рассел М.Нелсон Орос дахь анхны гадас Оросын Москвагийн гадсыг зохион байгуулав. Энэ бол хуучин Зөвлөлт Холбоот Улсын нутаг байсан бүс дэх хоёр дахь гадас юм. Гадсыг зохион байгуулах ажиллагаанд 1,100 гаруй хүмүүс оролцжээ. lds.org-т “Nelson, Moscow” хаягаар орж мэдээг үзнэ үү.

  • Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын Ахлагч Жеффри Р.Холланд Энэтхэг, Хонг Конг (Хонг Конгд Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын Ахлагч Давид А.Беднар түүнтэй нэгдсэн байна), Монголд айлчилжээ. lds.org-т “Holland, India” хаягаар орж мэдээг үзнэ үү.

  • 2011 оны 6-р сарын 15-нд Тэргүүлэх бишоп Х.Давид Бөртон гуравдугаар сарын 11-нд болсон газар хөдлөлт, цунамийн дараах тус орны байдлыг тодорхойлж, тэнд үзүүлж буй Сүмийн тусламжинд хяналт тавихаар Японы Хигаши Мацушимад зочилжээ. lds.org-т “Burton, Japan” хаягаар орж мэдээг үзнэ үү.

Хэвлэх