2011
Мексик
2011 оны Арванхоёрдугаар сар


Сүмийн түүх дэлхий дахинаа

Мексик

Хожмын Үеийн Гэгээнтэн анхны номлогчид 1875 онд Мексикт иржээ. Тэд хоёр бүлэгт хуваагдсан гэнэ. Нэг бүлэг нь орон даяар нэр нөлөө бүхий удирдагчдад испани хэлээр түүвэрлэн хэвлэсэн Мормоны Номын хэсгүүдийг илгээж, олон хүмүүст заасан боловч хөрвөгчидтэй болж чадсангүй. Нөгөө бүлэг нь Сонорагийн Хермосиллод Мексикийн Сүмийн анхны таван гишүүнд баптисм хүртээсэн аж. 1875 онд Сүмийн ном зохиолыг хүлээн авсан удирдагчдын нэг Мексик хотын Плотино К.Родаканати дөрвөн жилийн дараа өөртөө болон бусад зарим хүмүүст баптисм хүртээнэ үү гэж хүсчээ. 1885 он гэхэд Мормоны Номыг испани хэлэнд орчуулж дуусав.

Энэ орон олон жилийн турш улс төрийн хурцадмал байдалтай байсан ч анхны гишүүд нь итгэлтэй хэвээр үлдсэн юм. 1961 оны 12-р сарын 3-нд Сүм дэх анхны испани хэлтэй—Мексик Гадас зохион байгуулагдав. Сүм нэлээд хэдэн сургууль, түүний дотор Benemérito de las Américas сургуулийг Мексик хотод 1963 онд байгуулсан нь одоо хүртэл ажиллаж байна.

Мексик хотод орших Мексикийн анхны ариун сүмийг 1983 онд онцгойлон адисласан. 2000 он гэхэд Мексикт найман ариун сүм онцгойлон адислагдаад байлаа.

2004 онд Мексик Америкийн Нэгдсэн Улсаас гадна нэг сая гишүүнтэй анхны орон болов.

Мексик дэх Сүм

Гишүүнчлэл

1,234,545

Номлол

23

Гадас

221

Тойрог, салбарууд

2,009

Ариун сүм

Үйл ажиллагаа явуулж байгаа 12; зарлагдсан 1

Сүмийн удирдагчид 1963 оны 11-р сарын 4-нд Benemérito de las Américas сургуулийн газар хөндөх ёслолд оролцов.

Мексик хот

Мексикийн Тихуана Ариун сүм (зарлагдаад байгаа)

Мексикийн Хуарез Сиюдад Ариун сүм

Мексикийн Колони Хуарез Чихуахуа Ариун сүм

Мексикийн Хермосилло Сонора Ариун сүм

Мексикийн Монтерри Ариун сүм

Мексикийн Тампико Ариун сүм

Мексикийн Гуадалахара Ариун сүм

Мексикийн Мексик хотын Ариун сүм

Мексикийн Веракруз Ариун сүм

Мексикийн Оуксака Ариун сүм

Мексикийн Мерида Ариун сүм

Мексикийн Виллахермоса Ариун сүм

Мексикийн Тюкстла Гутиеррез Ариун сүм

Номхон далай

Хэвлэх