2011
Судрууд Аврагчийн төрөлт ба Хоёр дахь Ирэлтийн тухай надад заадаг
2011 оны Арванхоёрдугаар сар


Хүүхдийн Хэсгийг гэртээ авчрах нь

Судрууд Аврагчийн төрөлт ба Хоёр дахь Ирэлтийн тухай надад заадаг

Чи Хүүхдийн Хэсгийн энэ сарын сэдвийн тухай илүү ихийг мэдэхийн тулд энэ хичээл болон үйл ажиллагааг ашиглаж болно.

“Хүний Хүү тэнгэр элч нарын хамт Эцэгийнхээ алдрын дотор ирж, хүн бүрд үйлсийнх нь дагуу хариуг өгнө” (Maтай 16:27).

Бурханы Хүү Есүс Христ дэлхийд төрнө гэдгийг бошиглогчид мянга мянган жилийн туршид гэрчилж байв. Эдгээр бошиглогчид юу гэж хэлж байсныг бид судруудаас уншиж болно. Хуучин Гэрээнд Исаиа Есүс бол Энхийн Жонон байх бөгөөд Тэрээр үнэн Сүмийн тэргүүн байх болно хэмээн хэлжээ. Мормоны Номонд Нифай Есүсийн эх Мариаг үзэгдлээр харж, мөн дэлхий дээр хүмүүст зааж байгааг харжээ. Хаан Бенжамин Христ дэлхийд ирсэн үедээ үйлдэх гайхамшгуудын тухай өөрийн хүмүүст заасан байдаг.

Аврагчийг төрөхөөс хэдхэн жилийн өмнө бошиглогч Самуел хотын хэрмэн дээр ирээдүйд тохиох тэмдгүүдийн тухай нифайчуудад ярьжээ. Аврагчийг төрөхөд тэнгэрт шинэ од гарч ирнэ хэмээн тэр хэлжээ. Мэргэн хүмүүс Христ хүүг олохын тулд дагаж явсан одны тухай бид Шинэ Гэрээнээс уншдаг билээ.

Есүс Христ дэлхийд хоёр дахь удаагаа ирэх тухай бошиглогчид мөн судруудад заадаг. Моронай Мормоны Номонд Аврагч эргэж ирэхийг гэрчилсэн байдаг. Хуучин Гэрээнд Малахи Хоёр дахь Ирэлтийн өмнө эцсийн өдрүүдэд юу тохиох тухай өгүүлсэн байдаг.

Есүс Христийн тухай бошиглоглогчдын гэрчлэлийг судрууд түүхийн янз бүрийн үед агуулж ирсэн юм. Бид Есүсийн үлгэр жишээний тухай бас судруудаас уншдаг. Түүнийг дэлхий дээр амьдрахаар эргэж ирэх үед бэлтгэхийн тулд бид Түүний үлгэр жишээг дагах хэрэгтэй.

Үйл ажиллагаа

Та нар Есүс Христийн амьдралын тухай өөрийн зурагт номыг хийж болно. 65-р хуудсан дээрх зургуудыг хайчилж ав. Хуудас бүрийг заасан газраар нүхэлж, хуудсуудыг дугаараар нь үд. Хуудсуудыг нүхээр нь сүвлэн үдэхийн тулд утас ашигла. Гэр бүлийн үдшийн үеэр энэ номыг гэрийнхэндээ үзүүлж, Аврагчийн амьдралын тухай ярилцаж болно.

Зураг чимэглэлийг Пол Манн