Бүдүүлэг үгс
“Миний нэрээр хуурамчаар тангарагласнаараа өөрийн Бурханы нэрийг бүү гутаа” (Левит 19:12).
Шелбай бүдүүлэг үг хэллэг төдийгүй сургуулийнх нь найз нар Их Эзэний нэрийг дэмий хоосноор хэрэглэж байгааг сонсох дургүй байлаа.
“Бүдүүлэг үгсийг миний дэргэд битгий хэлж байгаач” гэж тэр найз нартаа хэлдэг байв.
Гэвч тэд заримдаа мартчихна, тэгэхэд нь Шелбай дахиад сануулна.
Нэг өдөр түүний найз Бет нүдээ том болгон хараад, “Өө, золиг, би мартчихаж” гэв. Хэн ч Шелбайгийн дэргэд бүдүүлэг үг хэлдэггүй байв. Тэр биднийг өөртэйгөө адилхан сайн хүн болгохыг хичээж байна шүү дээ.”
Бусад охид инээлдэхэд.
Шелбай ичингүйрэв. Тэр өөрийнхөө дэргэд бүдүүлэг үгс хэлэхгүй байхыг найз нараасаа дандаа хүсдэгтээ, ялангуяа тэд бүдүүлэг үгс хэлэх нь муу зүйл гэж боддоггүйд санаа нь зовлоо.
Шелбай сургуулиасаа ирээд орон дээрээ хэвтээд өгөв. Хэдэн минутын дараа ээжийгээ ирэхэд Шелбай юу болсон тухайгаа ярилаа.
“Энэ тухай санаа зовохгүй байхыг хичээ” гэж ээж нь хэлэв. “Үргэлж зөв зүйлийг хийж бай, тэгвэл найз нар чинь яваандаа бүдүүлэг үг хэлэхгүй болно шүү дээ.”
“Найз нар маань бүдүүлэг үг хэлэхэд яагаад энэ нь надад асуудал болдог билээ?” гэж Шелбай өөрөөсөө асуув. “Би ямар өөрөө ингэж байгаа биш.”
“Бүх цаг үед Сүнсийг мэдрэхийн тулд бид өөрийгөө зохистой байлгах ёстой гэж бошиглогчид сургадаг шүү дээ. Бүдүүлэг үгс Сүнсийг гомдоодог” гэж ээж нь хэлэв.
Шелбай гэр бүлийн үдэш дээр гэрчлэлээ хэлсэн үед Сүнсийг мэдэрсэн үеүдийнхээ тухай, ааваасаа адислал авсан тухайгаа саналаа. Шелбай Сүнсийг мэдрэх дуртай ажээ. Тиймээс элэгсэг дотно харьцаа, амар амгалан байдалд харшлах ямар ч зүйлийг хийхийг хүсдэггүй байлаа.
Тэрээр найз нартаа үлгэр дууриал үзүүлэхийг үргэлж санан, бүдүүлэг үг хэллэг сонсох дургүйг нь ойлгоход тэдэнд туслахыг боддог байлаа.
Маргааш нь дахиад л сургууль дээрээ бүдүүлэг үг сонслоо.
“Бүдүүлэг үг миний дэргэд битгий хэлж байгаач” гэж Шелбай Беккагаас хүсэв.
Бекка Шелбайг ширтэн харснаа юу ч хэлсэнгүй. Шелбай хэлсэн үгэндээ хангалуун байсан ч найз нь дургүйцсэнд гунигтай болов.
Шелбай дахин хэн нэгэн нь бүдүүлэг үг хэлэхийг завсарлагаанар сонсов. Энэ удаад бүдүүлэг үгийг Бет хэлсэн аж.
“Ийм үгийг миний дэргэд битгий хэлээч” гэж Шелбай гуйлаа.
Бет “уучлаарай” гэж хэлээд нүдээ эргэлдүүлэн тохуурхсан байдалтай харав.
Шелбайд дахиад эвгүй санагдав.
Шелбай хичээлийн дараа софтбол тоглон бөмбөг цохив. Бөмбөг нь эхний нүхийг чиглэн өнхөрсөн ч Шелбайг тэнд очихоос өмнө нүх рүү орчихов. Багийн шинэ охин Бонни Их Эзэний нэрийг дэмий хоосноор хэлэхийг Шелбай сонсоод
эргэлзэн бодлогоширлоо. Тэр өөрийнхөө дэргэд бүдүүлэг үг хэлэхгүй байхыг хүмүүсээс гуйсаар бүр залхжээ. Бусад охид өөрөөр нь доог тохуу хийхийг тэр хүссэнгүй.
“Бүдүүлэг үгийг түүний дэргэд битгий хэлж байгаач.”
Хэн ингэж хэлснийг мэдэхийн тулд Шелбай эргэж харлаа.
Шелбай бол Хожмын Үеийн Гэгээнтэн бөгөөд бүдүүлэг үг хэлдэггүй, тийм үг сонсох нь түүнд эвгүй байдгийг Бет Боннид хэлжээ.
Бонни эргэж Шелбайг хараад “Уучлаарай, Шелбай. Би мэдсэнгүй” гэв.
Бет Шелбайруу эргэж харан малилзан инээв. “Бид бүгдээрээ чамтай улам адилхан болж байгаа гэж би боддог шүү” гэж Бет хэллээ.
Шелбай инээмсэглэв. Тэр найз нартаа сайн үлгэр дууриал үзүүлж байх Сүнсийг өөртэйгөө хамт байлгах тухай бошиглогчийн зөвлөгөөг дагахаар шийдсэндээ баяртай байлаа.