2011
Гэр бүлийн үдшийн санаанууд
2011 оны Арванхоёрдугаар сар


Гэр бүлийн үдшийн санаанууд

Энэ дугаарт гэр бүлийн үдэшт ашиглахуйц өгүүлэл, үйл ажиллагаанууд байгаа болно. Зарим жишээг доор харуулав.

“Ганц бие гишүүн миний үйлчлэл,” хуудас 12: Бөрдетт эгчийн түүхийг уншсаны дараа Сүмд үйлчилснээс ирдэг адислалуудын тухай ярилц. Дуудлагаараа үйлчлэх үед тохиолдсон чухал туршлагынхаа тухай хуваалцахыг гэр бүлийн гишүүдээс хүсч болно

“Аврагч амьдыг мэдэхээс ирдэг амар амгалан ба баяр баясал,” хуудас 18: Аврагчийн төлөө ирэх жил юу хийж чадахыг нь гэр бүлийн гишүүдээс асуу. “Түүнд өгөх бидний бэлэг” өгүүллийн сүүлчийн догол мөрүүдийг унш. Их Эзэнд бидний өргөн барих хамгийн агуу бэлгийг юу гэж Ахлагч Нелсон хэлсэн бэ?

“Ирцгээ, Түүнийг бишрэн шүтэцгээе,” хуудас 42: Гэр бүлдээ хамгийн сайн тохирох хэсэг буюу хэсгүүдийг хичээлийн өмнө залбиран сонгож ав. Хэрэв та хоньчдын тухай хэсгийг сонговол, “сүнсний өдөөлтийг дагахаа хэзээ ч бүү хойшлуул” гэсэн Ерөнхийлөгч Монсонгийн зөвлөгөөг хуваалцаж, уг зөвлөгөөний ач холбогдлын тухай гэр бүлтэйгээ ярилцаж болно. Энэ санааг хүүхдүүддээ заахын тулд, зөвлөгөөг тэдний чихэнд шивнэн хэлж, үүнийг дагахад нь урамшуулан дэмж.

“Иосеф Ахтай уулз,” хуудас 58: Өгүүллээс түүний тухай үйл явдлуудын жагсаалтыг унших үед Иосеф Смитийн зургийг үзүүлэхийг бод. Гэрийнхэн чинь хэчнээн үйл явдлыг эргэн санаж чадахыг харахын тулд хичээлийн дараа ямар нэг тоглоом тоглож болно.

Бүдүүлэг үгс,” хуудас 60: Гэр бүлээрээ уг өгүүллийг уншсаны дараа хэрэв хэн нэг нь тэдний дэргэд бүдүүлэг үг хэлбэл гэр бүлийн гишүүд нь юу гэж хэлэхийг ярилцаж болно. Eгипетээс Гарсан нь 20:7 (мөн С ба Г 63:60–64-ийг үз)-д Их Эзэний нэрийг дэмий хоосноор хэрэглэхгүй байхыг яагаад бидэнд зарлигласныг бага насны хүүхдүүдэд тайлбарлаж болно.

Хөрвөлт ба Сүнсийг хуваалцсан нь

Би залуу насанд хүрэгчдийн тойрогт байхдаа тойргийнхоо нэг гэр бүлтэй гэр бүлийн үдэш хийдэг байлаа. Миний оролцсон хамгийн дурсгалтай, санаанаас гардаггүй нэг гэр бүлийн үдэш бол бүрэн цагийн номлогчид хариуцан хийсэн гэр бүлийн үдэш байлаа.

Ахлагч нар манай тойргийн нэлээд хэдэн хөрвөгчийг хөрвөлтийнхөө түүхээс хуваалцахыг урив. Хөрвөгчдийг ярьж байхад Сүнс бидний оршихуйд байсан нь илт мэдэгдэж байв.

Тэднийг хөрвөлтийн түүхээ хуваалцсаны дараа миний санаа бодол бүрэн цагийн болоод насан туршдаа номлогч байх өөрийн туршлага уруу чиглэлээ. Сайн мэдээг өдөр тутам хуваалцдаг хувийн үйл ажиллагаагаа эргэн харж дүгнэлт хийгээд ойрын ирээдүйд юу хийхээ тунгаан бодлоо.{nb}

Хожим нь би тойрогтоо гэр бүлийн үдшийг хариуцахаар дуудагдсан үедээ “хөрвөлтийн түүхийн үдшийг” үе үе идэвхтэйгээр үргэлжлүүлэх санаа төрж, тойргийнхоо олон хөрвөгчөөс үүнд оролцохыг хүсч билээ.

Жанна МкФерсон, Калифорни, АНУ