2011
Эхэн үеийн Анхдагчуудын Христийн Мэндэлсний Баяр
2011 оны Арванхоёрдугаар сар


Эхэн үеийн Анхдагчуудын Христийн Мэндэлсний Баяр

Христийн Мэндэлсний Баяр гэвч энэ нь анхдагч нарыг баярын өдрөө онцгой дурсамжтайгаар өнгөрүүлэхэд саад болоогүй юм. Христийн Мэндэлсний Баяр

Миний хамгийн сайхан Христийн Мэндэлсний Баяр

“Миний хамгийн сайхан Христийн Мэндэлсний Баяр [Солт Лейкийн] Хөндийд бямба гарагт болж билээ. Бид энэ баярыг Хүндэтгэлийн өдөр тэмдэглэсэн юм. Бид цайзын төвд төрийн далбааг тойрон цуглалаа. Тэнд бид цуглаан зохион байгуулав. Тун сайхан цуглаан болсон. Бид Бурханд зориулан магтуу дуунууд дуулав. Нээлтийн залбирал хийсний дараа тэр өдөр үг хэлсэн хүнийг би үргэлж санадаг. Тэр хүн талархал, урам зоригийн үгс хэлсэн бөгөөд гутрангуй үг хэллэг ганц ч сонсогдоогүй. Хүмүүс ирээдүйдээ итгэлтэй байсан учир итгэл найдвар, урам зоригоор дүүрэн байлаа. Цуглааны дараа бүх хүмүүс гар барив. Зарим хүмүүс баярласандаа уйлж байлаа. Хүүхдүүд тэр үдэш асаасан мугваагийн түүдэг галыг тойрон хашаан дотор тоглож байв. Бид хамтдаа цуглан ‘Ирцгээ, ирцгээ, Гэгээнтнүүд ээ, хүнд хүчир ажлаас бүү ай, замаараа баяртай алхал’ хэмээн дууллаа. Туулайн мах чанаж, талхаар хачирлан хооллов. Энэ хоол бидэнд бүгдэд нь хүрсэн бөгөөд амар амгалан, өөдрөг сайхан сэтгэлийн мэдрэмж төрж байлаа. Миний амьдралд тийм сайхан Христийн Мэндэлсний Баяр хэзээ ч байсангүй.”

Нэр нь үл мэдэгдэх зохиогчийн эдгээр үгсийг Кейт Б.Картерын эмхтгэсэн, 20 боть Our Pioneer Heritage номонд Брайнт С.Хинкли эш татжээ. (1958–77), 14:198.

Цаг хугацаа нисэх мэт өнгөрч билээ

“Намайг арван зургаатай байхад нэг үдэш аав маань өөрийн хүүхдүүддээ болон ойрын хөршүүдийнхээ гэр бүлүүдэд зориулж, Христийн Мэндэлсний Баярын үдэшлэг зохиож билээ. Бид бүжиглэв. Ах нар маань хөгжим тоглов. Аав үдэшлэгийг арван цагт дуусгахаар төлөвлөж байсан учир дөрвөл бүжгийн дундуур хөгжимчдөд тоглолтоо зогсоо гэлээ Гэвч ах нар маань тэр үдэш намайг цагруу олон удаа өргөж, зүүг ухраасныг аав мэдээгүй ажээ. Би тэгэх бүрдээ цагийн зүүг гучин минутаар ухраасан. Үдэшлэг дуусахад шөнө дунд өнгөрч байсан нь лавтай.”

Христэд итгэгч Өүлсоны гэр бүлийн цэдгээс (Картерын эмхтгэсэн) Our Pioneer Heritage, 15:199.

Хөгжилтэй цаг

“1849 онд Христийн Мэндэлсний Баярын өглөө хүүхдүүдийг сэрэхэд тэр нутаг даяар айлуудад хүүхэлдэй байтугай иштэй ганц чихэр эсвэл ганц алим ч байсангүй. Гэсэн ч хүүхдүүд болон тэдний эцэг эхчүүд бүгдээрээ баяртай байлаа. Бага сага идэх юмтай байсандаа хүмүүс баяртай байснаас гадна шинэ гэр орондоо аз жаргалтай, гэрэл гэгээтэй байх хэтийн төлөв тэдний өмнө өдөр бүр өссөөр байлаа. Хэдийгээр хүүхдүүд нь хүүхэлдэйнээс эхлээд тоглох тоглоомгүй байсан ч аав ээж нар нь Христийн Мэндэлсний тэр Баярыг мартаагүй төдийгүй өдөр өнгөрч үдэш болохоос өмнө тэд бүгд баяр хөөрөөр дүүрэн байлаа.

“Үдэш нь тэд Жон Рөүберрийн өмгөр байшинд цуглав. Эднийд анхны цуглаанууд болдог байв. Христийн Мэндэлсний Баярыг хэзээ ч тийм хөгжилтэй тэмдэглэж байгаагүйгээрээ тэд тэнд хуучны бүжиг бүжиглэн өдрийг өнгөрүүлсэн ажээ. … Харин хөгжим л байсангүй. Ямар ч хөгмийн зэмсэг олдсонгүй. Сирус Кол маш сайн исгэрдэг учир хөгжилтэй анхдагчуудыг бүжиглэхэд аяыг нь исгэрсэн юм.”

Сара Толман, Кейт Б.Картерын эмхтгэсэн, 6 боть Treasures of Pioneer Heritage–д эш татжээ. (1952–57), 4:197–98.

Хэвлэх