Сүмийн түүх дэлхий дахинаа
Мексик
Хожмын Үеийн Гэгээнтэн анхны номлогчид 1875 онд Мексикт иржээ. Тэд хоёр бүлэгт хуваагдсан гэнэ. Нэг бүлэг нь орон даяар нэр нөлөө бүхий удирдагчдад испани хэлээр түүвэрлэн хэвлэсэн Мормоны Номын хэсгүүдийг илгээж, олон хүмүүст заасан боловч хөрвөгчидтэй болж чадсангүй. Нөгөө бүлэг нь Сонорагийн Хермосиллод Мексикийн Сүмийн анхны таван гишүүнд баптисм хүртээсэн аж. 1875 онд Сүмийн ном зохиолыг хүлээн авсан удирдагчдын нэг Мексик хотын Плотино К.Родаканати дөрвөн жилийн дараа өөртөө болон бусад зарим хүмүүст баптисм хүртээнэ үү гэж хүсчээ. 1885 он гэхэд Мормоны Номыг испани хэлэнд орчуулж дуусав.
Энэ орон олон жилийн турш улс төрийн хурцадмал байдалтай байсан ч анхны гишүүд нь итгэлтэй хэвээр үлдсэн юм. 1961 оны 12-р сарын 3-нд Сүм дэх анхны испани хэлтэй—Мексик Гадас зохион байгуулагдав. Сүм нэлээд хэдэн сургууль, түүний дотор Benemérito de las Américas сургуулийг Мексик хотод 1963 онд байгуулсан нь одоо хүртэл ажиллаж байна.
Мексик хотод орших Мексикийн анхны ариун сүмийг 1983 онд онцгойлон адисласан. 2000 он гэхэд Мексикт найман ариун сүм онцгойлон адислагдаад байлаа.
2004 онд Мексик Америкийн Нэгдсэн Улсаас гадна нэг сая гишүүнтэй анхны орон болов.
Мексик дэх Сүм | |
---|---|
Гишүүнчлэл |
1,234,545 |
Номлол |
23 |
Гадас |
221 |
Тойрог, салбарууд |
2,009 |
Ариун сүм |
Үйл ажиллагаа явуулж байгаа 12; зарлагдсан 1 |