Агуу хүмүүсийн амьдрал мартагддаггүй
Ерөнхийлөгч Лорензо Снөү (1814–1901)
Лорензо Снөү хожим нь Сүмийн тав дахь Ерөнхийлөгч болсон ч эгч Элиза нь түүнийг Огайогийн Көртланд дахь Бошиглогчдын Сургуульд еврей хэлний хэлний хичээлд суухыг урих хүртэл баптисм хүртэхийг сонирхсонгүй. Энэ сургуульд Иосеф Смит болон Сүмийн бусад удирдагчид явдаг байлаа. Лорензо удалгүй сайн мэдээг сонирхож, 1836 оны 6-р сарын 19-нд Сүмд нэгджээ. Тэгээд Ахлагч Снөү Итали, Сандвич арлууд (одоогийн Хавай), Их Британид номлолд үйлчилж, Хатан Хаан Викторид Мормоны Номыг өгсөн ажээ.
Ахлагч Снөү гайхамшигтай бэлгүүдтэй байсан бөгөөд үүнийгээ Их Эзэнд үйлчлэхэд ашигладаг байв. Түүний патриархын адислалд тэрээр өндөр наслах хэдий ч өтөлж хөгширснөө мэдрэхгүй хэмээн амласан ажээ. Түүний эрч хүч хижээл насандаа ч идэвхтэй хэвээр байж, төлөөлөгч, бошиглогч болох боломжийг түүнд олгосон юм. Тэр бас хэдэн үхсэн хүнийг санваарын хүчээр амь оруулсан юм.
Ерөнхийлөгч Снөүг бошиглогч байх үед өмнөд Юта дахь Хожмын Үеийн Гэгээнтнүүд ган гачигт нэрвэгдсэн ажээ. Ерөнхийлөгч Снөү өмнөд Ютагийн Сейнт Жорж хотод чуулган дээр үг хэлэхдээ хэрэв тэд аравны нэгээ төлбөл бороо орж, ган тайлагдан, арвин их ургац хураах болно гэсэн сүнслэг нөлөө бүхий амлалтыг Гэгээнтнүүдэд өгчээ. Гишүүд аравны нэгээ төлсөн ч бороо оролгүй хэдэн сар өнгөрч. Ерөнхийлөгч Снөү бороо оруулж өгөхийг Тэнгэрлэг Эцэгээс гуйв. Тэрээр дараа нь “Сейнт Жоржид бороо орлоо” гэсэн цахилгаан мэдээ хүлээн авсан ажээ.