2011
Утга учиртайгаар сонгосон бэлэг
2011 оны Арванхоёрдугаар сар


Утга учиртайгаар сонгосон бэлэг

Мэргэн хүмүүс Иосеф, Мариа хоёрт яагаад алт, гүгэл, мирр бэлэглэсэн бэ?

Олон хүмүүс үүнийг бэлэг өгөхдөө бодолцож үзэх санаа гэж үздэг. Энэ нь бэлгийн утга санаа нь зөвхөн хэрэгтэй буюу сонирхолтой юм байх төдийгүй бас бэлэг хүлээн авагчийг бэлэг өгөгч нь хайрлан, хүндэтгэдгийн бэлгэдэл болдог учраас ийм байж магадгүй. Зарим бэлэг нь зөвхөн бэлгийн утга санааг илэрхийлээд зогсохгүй бас энэхүү утга санаан дээр илүү чухал санааг нэмсэн бэлгэдлийн өргөн хүрээтэй утга санааг агуулсан байдаг. Бэлэг нь дараах гурван шинж чанартай—бэлэг авагчид хэрэгтэй байх, бэлэг өгөгч нь түүнийг хайрлан хүндэтгэдгээ илэрхийлсэн байх болон бэлгэдлийн утга санаатай байх нь түүнийг хамгийн ухаарлгаар сонгосон, бүхнээс илүү үнэ цэнэтэй бэлэг болгодог.

Мэргэн хүмүүс Христ хүүд алт, гүгэл, мирр бэлэглэсний цаад утга санааг бод (Maтай 2:11-ийг үз). Мэргэн хүмүүс яагаад ийм бэлэг авчирсныг Библид өгүүлдэггүй ч гурван бэлэг нь бүгдээрээ чухал хэрэгтэй зүйл бөгөөд Бурханы Хүү болон Түүний дэлхийн эцэг эхийн хувьд бэлгэдлийн утгатай байсан биз ээ.

Алт

Ашиг тус: Херодын уур хилэнгээс зугтаахын тулд удахгүй Египет уруу явах залуу хост холын аяны зардалд нь алт үнэлж баршгүй бэлэг болох байв.

Бэлгэдлийн утга: Алт бол чухамдаа хаадад өгдөг бэлэг юм (Хаадын Дээд 9:14, 28-ыг үз) учир нь энэ түүний хаан язгуурын бэлгэдэл бөгөөд “Хаадын Хаанд” (1 Tимот 6:15)өргөн барихад тохирох бэлэг юм.

Гүгэл

Ашиг тус: Гүгэл нь мөнгөөр үнэлбэл их үнэтэйгээс гадна тансаг үнэртэн болон үнэртэй ус болгон хэрэглэдэг байжээ.

Бэлгэдлийн утга: Гүглийг чихэрлэг модны давирхайнаас гаргаж авдаг бөгөөд санваарын ёслолууд, шатаалт тахил (Левит 2:1-ийг үз) болон санваартнуудыг тослоход хэрэглэдэг байжээ. Тийнхүү гүгэл нь Их Эзэний санваар болон бидний төлөө амиа золиосолсон Бурханы Хурга болж золиослогдсон Түүний үүргийг төлөөлж болно (Иохан 1:29-ийг үз).

Мирр

Ашиг тус: Модны давирхайнаас гаргаж авдаг гашуун амттай тос, мир нь мөнгөөр үнэлбэл мөн их үнэтэй ч, Мариа, Иосеф хоёрын хувьд эм болгон хэрэглэхэд илүү чухал байсан бололтой.

Бэлгэдлийн утга: Шинэ Гэрээний үед миррийг анхилуун үнэртэн болгон, юмыг муутгахгүй удаан хадгалах болон оршуулганд ихэвчлэн хэрэглэдэг байжээ (Иoхан 19:39–40-ийг үз). Миррийг анагаах ухааны зорилгоор ашигладаг нь Христийн Эзэн Эдгээгчийн үүргийг бэлгэдсэн байж болох юм. Түүнчлэн миррийг оршуулганд ашигладаг байсан нь Тэрээр бидний нүглийн төлөө зовлон эдэлж, “гашуун аяганаас” (С ба Г 19:18–19-ийг үз) уухыг бэлгэдсэн байж болох юм.

Зураг чимэглэлийг Скотт Греер