2012
Санваарын адислалууд бүх хүмүүст боломжтой
2012 оны аравдугаар сар


Хүүхдийн Хэсгийг гэртээ авчрах нь

Санваарын адислалууд бүх хүмүүст боломжтой

Хүүхдийн Хэсгийн энэ сарын сэдвийн тухай илүү ихийг мэдэхийн тулд та нар энэ хичээл болон үйл ажиллагааг ашиглаж болно.

Иосеф Смит Мормоны Номыг орчуулж байх үед түүнд болон бичээч Оливер Каудерид нэг асуулт тулгарчээ. Тэд энэ тухай залбирахаар ой руу очив. Тэднийг залбирч байх үед “тэнгэрээс нэгэн элч гэрэлт үүлэн дотор доош буун иржээ.” Энэ элч Иохан Баптист байв. Тэрээр Иосеф Оливер хоёрын толгой дээр гараа тавин тэдэнд Аароны санваар олгожээ. Тэгээд Иохан Баптист Иосеф Оливер хоёрт бие биендээ баптисм хүртээхийг зарлиг болгов. Үүнээс хойш удалгүй Төлөөлөгч Петр, Иаков, Иохан нар дэлхийд ирж, Иосеф Оливер хоёрыг Мелкизедек санваарт томилжээ. Бурханы санваар дэлхий дээр дахин бий болов. (Иосеф Смит–Түүх 1:68–72-г үз.)

Бид санваараар дамжуулан гайхамшигтай адислалууд болон ёслолуудыг хүлээн авдаг. Ийм адислалуудыг шинээр төрсөн хүүхдүүд, өвчтэй хүмүүст өгдөг бөгөөд хүүхдүүдэд тэдний аав нар эсвэл зохистой бусад санваартнууд өгдөг. Бид Тэнгэрлэг Эцэгтээ буцаж очихын тулд санваарын тодорхой адислалуудыг авах ёстой. Усанд умбуулалтаар хийх баптисм, Ариун Сүнсний бэлэг хүлээн авах, гэр бүлүүдийг лацдан холбодог ариун сүмийн хосгүй нандин ёслолууд эдгээр ёслолуудад орно. Ариун сүмд бас сайн мэдээний адислалуудыг авалгүйгээр нас барсан хүмүүсийн төлөө ёслолуудыг гүйцэтгэж болно. Санваарын адислалууд бүх хүмүүст боломжтой!

Зүүн талд: Мелкизедек санваарыг сэргээсэн нь,Кеннет Рилиy © 1965 IRI; дотор талд: зураг чимэглэлийг Филлис Лак © 1988 IRI; Түүний нэрээр тэднийг адисал,Уолтер Рейн © IRI; баруун талд: зураг чимэглэлийг Ребека Миллер