2012
Гэр бүлийн үдшийн санаанууд
2012 оны аравдугаар сар


Гэр бүлийн үдшийн санаанууд

Энэ дугаарт гэр бүлийн үдэшт ашиглах өгүүлэл, үйл ажиллагаануудыг бичсэн байгаа. Зарим жишээг доор өгөв:

“Алсын хараатай амьдрал биднийг ирээдүйд бэлтгэдэг” 12-р хуудас: Өгүүлэлд дурдсан биднийг бие даасан болоход туслах 6 зөвлөмжийг унш. Эдгээр зөвлөмжүүдийг дагаж, бие даах чадвараа өсгөснөөр ямар асуудал болон гэнэтийн саад бэрхшээлээс зайлсхийж болох вэ? Аль зөвлөмжийг дагаснаар илүү их бие даасан болохыг залбиралтайгаар шийдэж, эдгээр зөвлөмжүүдээр бие даасан байдлаа дээшлүүлэх зорилго тавихыг гэр бүлийнхнээсээ хүс.

“Бэлгийн харилцааны ёс суртахуунгүй дэлхийд хэрхэн ариун явдалтай байх вэ?” 42-р хуудас: Өгүүлэлийн асуултуудыг гэр бүлийнхэнтэйгээ ярилц. Ариун явдлын талаар таны гэрчлэлийг хүчирхэгжүүлсэн туршлага, зарчмуудыг хуваалц. Өгүүллээс сурсан зөвлөгөөг хэрэгжүүлэх арга замуудын талаар ярилц.

“Ухаалаг анд найз бай” 48-р хуудас: Эхлээд сайн найзуудыг таньж мэдэх талаар Ахлагч Хейлсийн зөвлөсөн хувийн шалгалтыг унш. Сайн найз байхын чухал болох талаар ярилц. Сайн найз байх 3 арга замыг бодож олохыг гэр бүлийн гишүүд бүрээс хүс.

“Эрхэм хүндэт Амига” 60-р хуудас, “Амьдралынхаа нэгэн шинэ үеийг баяртай угтаарай” 61-р хуудас: Эдгээр хүүхдийн хэсгийн хүүхдүүдийн талаар болон тэд хэрхэн Залуу Эмэгтэйчүүд, Эрэгтэйчүүдийн ангид орохоор бэлтгэж байгааг унш. Гэр бүлээрээ эдгээр хүүхдүүд бэлтгэхийн тулд юу хийсэн тухай ярилц. Гэр бүлийн гишүүдээс Хувийн хөгжил дэвшил эсвэл Бурханы өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх нь товхимолыг уншиж, тэдний ирээдүйд хийхийг хүсч байгаа зарим үйл ажиллагаануудыг олохыг хүс.

Нэг гэр бүлийн үдэш, хоёр хичээл

Нэг орой манай аав ээж болон ээжийн талын эмээ өвөө нар маань гэр бүлийн үдэшт оролцохоор манайхаар зочилсон юм. Гурван хүүхэд маань гурвуулаа гэр бүлийн үдэшт оролцох дуртай бөгөөд тэр орой манай долоон настай хүүгийн хичээл заах ээлж байсан юм. Бид жижигхэн самбар бэлдэж, Бүтээлтийн тухай зургийг гаргаж тавьсан бөгөөд түүний заасан зүйлийг сонсож суулаа. Хүү маань бэлэн болсон байсан бөгөөд маш их догдолж байсан юм.

Хичээлийн үеэр бид хүүгээ анхааралтай сонслоо. Түүнийг дууссаны дараа гурван настай Самуел бас хичээл заахыг хүсэв. Тэр зургуудыг авч, ширээн дээр тавилаа.

Тэр бяцхан дуу хоолойгоороо бараг л үг нь ойлгогдохгүй шахам гэр бүлийн үдшийн хичээлээ заалаа. Тэр хэдийгээр хичээл заах гэж бэлтгээгүй ч анхааралтай сонссон байв. Тэр бидэнд дэлхий хэрхэн бүтээгдсэнийг тайлбарлаж, биднийг хайрладаг Есүс Христийн хайрын талаар хэлэв.

Тэр яг л ах шигээ маш амархан хичээл зааж дуусгасанд бид гайхширч хоцорсон юм. Манай ээж, аав болон өвөө, эмээ бүр гайхшрах, баярлах нь зэрэгцэж суулаа. Бид тэдгээр бяцхан хүүхдүүдийн сайн мэдээг хайрлах хайрыг болон тэднийг хайрлах Есүс Христийн хайрыг харсан юм.

Лизбет Санчез Фажардо, Мексик