2012
Эзэн Есүс, бидэнд ирээч
2012 оны аравдугаар сар


Их Эзэн Есүс Та ирээч

Энгийнээр

Эзэн Есүс бидэнд ирээч,

Малын саравчинд ирээч.

Агуу бүтээгч Та хүү болон

Ядмаг энэ газар мэндлээч.

Харанхуйн үүлсийг хөөхөөр

Иммануэл, Та энд ирээч.

Малын саравчинд ирээч Та,

Аврагч Их Эзэн.

Эзэн Есүс, өвдөг нь сөхөрч

Зүрх нь шаналсанд ирээч.

Эгнэшгүй хайраараа биднийг

Өөрийн амралтанд аваач.

Энэ ертөнцийг захирахаар

Алдар суундаа Та залраач.

Угтах биднийгээ бэлтгээч Та,

Аврагч Их Эзэн.

Эзэн Есүс, Агуу Аврагч

Дорноос мандах их гэрэл.

Эгнэгт таны хүүхдүүд болъё,

Нулимсийг минь хатаагаач.

Энэ ертөнцийг захирахаар

Алдар суундаа Та залраач.

Угтах биднийгээ бэлтгээч Та,

Аврагч Их Эзэн.

Дэлхийн Аврагч:Түүний төрөлт ба Амилалтбүтээлийг Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн Тэргүүн Зөвлөл ба Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын удирдлага дор бичиж, хөгжмийг зохиожээ.

Дэвсгэр зураг:Хоёр дахь Ирэлт Харри Андерсон © IRI