2012
Дикон шиг хувцасласан нь
2012 оны аравдугаар сар


Дикон шиг хувцасласан нь

  1. Өнөөдөр Элигийн төрсөн өдөр. Тэр дөрвөн нас хүрчээ.

    Дөрвөн жилийн дараа тэр баптисм хүртэнэ.

    Тэгээд үүнээс хойш дахиад дөрвөн жилийн дараа тэр дикон болж, ариун ёслолыг түгээх болно.

  2. Ээж нь Элид гэрийн хувцсаа сольж, сүмийн хувцас өмсөхөд нь тусалсан.

  3. Диконууд сүм дээр чамин хийцтэй өмд өмсдөг үү?

    Үгүй. Диконууд энгийн өмд өмсдөг.

  4. Диконууд сүм дээр чамин хийцтэй цамц өмсдөг үү?

    Үгүй. Диконууд цагаан цамц өмсөж, зангиа зүүдэг.

  5. Би цагаан цамц, гоё өмд өмсмөөр байна. Би дикон шиг хувцаслахыг хүсч байна.

    Ээж нь Элид гоё өмд, цагаан цамц өмсөж, зангиа зүүхэд нь туслав.

  6. Эли сүм дээр диконууд ариун ёслол түгээж байгааг хараад гараа нугалав.

  7. Нэг дикон Элид ариун ёслолыг авчирч өгөхөд тэр жижигхэн талхны үйрмэг авч тосгуурыг ээждээ өгөв.

  8. Ээж нь Эли рүү хараад инээмсэглэв. Эли ээждээ ариун ёслолоос хүртэхэд нь тусалсандаа баяртай байлаа. Дикон болчихсон юм шиг л түүнд санагджээ.

Зураг чимэглэлийг Симини Блокер