Хоёр дахин их адислал
Мадагаскарын Антананаривогийн Софи, Флоди А. нартай танилцана уу.
Арван настай ихэр охид Софи, Флоди нар Мадагаскарт амьдардаг. Мадагаскар бол Африкийн эргээс холгүй орших том арал юм. Софи, Флоди нарын гэр бүлд тэдний ярих дуртай, нэг үнэн түүх байдаг ажээ. “Манай аав номлогчидтой анх уулзангуутаа л Сүм үнэн гэдгийг мэдсэн. Аав их түргэн хөрвөсөн”гэж Флоди хэллээ. Ээж нь хэдэн сарын дараа баптисм хүртжээ.
Ихрүүдийг төрөхөөс өмнө аав, ээж хоёр нь охинтой болохын төлөө мацаг барьж, залбирдаг байж. “Ингээд ээж минь нэг биш, харин хоёр охинтой болсон юм” гэж Софи ярилаа.
Энэ чинь хоёр дахин их адислал шүү дээ!