2012
Хувцаслалт ба гадаад төрх
2012 оны аравдугаар сар


Залуучуудын бат бөх байдлын төлөө

Хувцаслалт ба гадаад төрх

Бидний бие махбодын ариун нандин чанарыг ойлгохгүй, эсвэл хүндэтгэлгүй ханддаг өнөөгийн дэлхийд Хожмын Үеийн Гэгээнтнүүд бие махбодынхоо үнэ цэнийг мэддэгээ хувцаслалтаараа харуулдаг учир дэлхийгээс ялгаатай харагддаг (Залуучуудын бат бөх байдлын төлөө [товхимол, 2011], 6–8-ыг үзнэ үү). Энэ дугаарын 52-р хуудсан дээр Залуу Эмэгтэйчүүдийн ерөнхий ерөнхийлөгчийн зөвлөлийн нэгдүгээр зөвлөх Мэри Н.Кук энэхүү стандартын талаар хэлсэн:

“Ариун сүмийг гадна болон дотор талаасаа үзэсгэлэнтэй сайхан харагдахаар, сайн хамгаалалттай байхаар бодож төлөвлөн барьдаг. Ариун сүмийн барилгыг төлөвлөхөд анхаарах зүйл бол энэ нь Их Эзэний өргөөг төлөөлдөг бөгөөд энэ түүний гэр гэдгийг ойлгох явдал юм. Бид ариун сүмийг зөвхөн зохистой хүмүүс ордог ариун барилга байгууламж гэж үзэн хүндэтгэлтэй ханддаг Бидний оролцдог ариун нандин ёслолууд болон гэрээнүүд нь Тэнгэрлэг Эцэгтээ буцаж очих боломжийг олгодог учраас бид ариун сүмүүдэд хүндэтгэлтэй ханддаг.

Чиний бие махбод дэлхий дээрх хамгийн үзэсгэлэнтэй ариун сүмээс ч илүү үнэ цэнэтэй юм. Чи бол Бурханы хайртай хүү буюу охин нь. Их Эзэнийг төлөөлөх болон хүндэтгэлийн эдгээр зарчмууд нь бие махбоддоо анхаарал тавьж, хамгаалахад бүр ч илүү чухал юм.”

Дараах зөвлөмжүүд нь хувцаслалт болон гадаад төрхийн тухай зөв зарчмуудыг хүүхдэдээ заахад тань тусална. Түүнчлэн даруухан хувцасладаг таны үлгэр дуурайл зөв хувцаслах нь хэчнээн чухал болохыг хүүхдүүдэд тань заах болно.

Залуучуудад заах зөвлөмж

  • Залуучуудын бат бөх байдлын төлөө товхимол дахь хувцаслалт ба гадаад төрхийн талаарх хэсгийг хүүхэдтэйгээ хамт унш. Ингэх нь жишгүүдийн талаар өгөгдсөн сургаал, адислал болон анхааруулгын тухай ярилцаж, хүү буюу охиныхоо асууж болох асуултуудад хариулах боломжийг танд олгох болно.

  • Хувцаслалт болон гадаад төрхийн ач холбогдлын талаар гэр бүлийн үдэш зохион байгуулахад анхаар. Хэрэв Их Эзэн бидэнтэй хамт сүм дээр байгаа бол чи хэрхэн хувцаслахыг хүсэх вэ? Чи Түүнд хэрхэн харагдахыг хүсэх вэ? Даруухан хувцасласан үед өөрт чинь ямар санагддаг вэ? гэхчлэн гэр бүлийн гишүүдээсээ асууж болно. Та бас сургууль, ажил дээрээ эсвэл олон нийтийн газар хэрхэн зөв хувцаслах тухай гэрийнхэнтэйгээ ярилцаж болно.

Хүүхдэд заах зөвлөмж

  • Бидний хувцаслалт бидэнд юу чухал болохыг харуулдаг. Энэ зарчмыг дүрслэн үзүүлэхийн тулд хүн бүр номлогч шиг эсвэл ням гарагт өмсдөг хамгийн сайхан хувцсаа өмсөж оролцох гэр бүлийн үдшийг зохион байгуул.

  • Хүүхдүүд бага наснаасаа эхлэн даруухан хувцаслаж сурах хэрэгтэй. Залуучуудын бат бөх байдлын төлөө товхимлын 7-р хуудсан дээрх удирдамжийг хүүхдүүдтэйгээ хамт нэгтгэн дүгнэж, уг удирдамжинд өгүүлсэн хувцсыг хүүхдэдээ өг.

Зураг чимэглэлийг Скотт Греер