2012
Санал зөвлөмж
2012 оны аравдугаар сар


Санал зөвлөмж

Энэ нь миний гэрчлэлийг хүчирхэгжүүлдэг

Би 1967 оноос хойш Лиахонаг хичээнгүйлэн судалж байгаа бөгөөд энэ нь надад сүнслэгээр өсөхөд тусалдаг. Энэ нь надад мэдлэгээ өсгөж, Их Эзэний Сүнсний шивнээг мэдэрч, сайн мэдээний талаар гэрчлэлээ өсгөхөд тусалдаг учраас би Лиахонаг сар бүр тэсэн ядан хүлээдэг. Надад ялангуяа “Тэнгэрлэг Эцэг эхээ хүндэтгэн даган дуурайх нь” хэсэг маш их таалагдсан (Лиахона, 2012 оны 2-р сар, 80). Би ч бас өөрөө график дизайнер учраас энэхүү түүхийн эзэнг маш сайн ойлгож чадсан.

Фабио Фажардо, Колумб

Багш болон найз

Лиахона—надад зааж, намайг дэмжиж, миний амьдралыг засаж залруулдаг учраас би маш дуртай. Би өглөө эрт сайн зүйлсийг уншсан үедээ өдрийн туршид сайн байхыг хичээдэг. Лиахонаг унших үед миний хайр, итгэл улам хүчирхэг болдог. Би мөн найзууддаа Лиахонаг бэлэг болгож өгдөг. Сайн багш, сайн найз байж чаддаг болохоор сэтгүүлдээ маш их баярладаг шүү!

Анастасиа Напрасникова, Украйн