Энэтхэгт анхны гадас байгуулагдлаа
2012 оны 5-р сарын 27-нд Энэтхэгт Хидерабад Энэтхэг гадас байгуулагдах үед 1500 гаруй гишүүд Энэтхэгийн Хидерабад Новотел чуулганы төвд цугларсан бөгөөд тэдний нүднээс баяр баясгалан, талархал, сэтгэл догдлол илт харагдаж байлаа. Чуулганыг Арванхоёр Төлөөлөгчийн чуулгын Ахлагч Даллин Х.Оакс хөтлөн явуулсан бөгөөд Далын Ерөнхийлөгчийн Зөвлөлийн Ахлагч Доналд Л.Холлстром болон Азийн бүсийн ерөнхийлөгчөөр үйлчилж байгаа Далын Ахлагч Антони Д.Перкинс нар оролцсон юм. Мөн тэдний эхнэрүүд хүрэлцэн ирсэн байлаа.
Жон Гаттийг гадасны ерөнхийлөгчөөр, Сүреш Натаражаныг нэгдүгээр зөвлөхөөр мөн Ражаратнам Башийг хоёрдугаар зөвлөхөөр тус тус дэмжин баталлаа. Энэтхэгийн анхны патриархаар дүүргийн ерөнхийлөгч байсан Прасад Рао Гадиг томиллоо.
Энэтхэгт урьд нь болж байгаагүй хамгийн том чуулганы цугларагсдад хандан Энэтхэгийн Бангалор номлолын ерөнхийлөгч Ранди Д.Фанк ийн хэлжээ “Өнөөдөр түүхэн дэх гайхамшигтай өдөр болж байна. Бид энэ өдрийг үргэлж санах болно. Бид Их Эзэний Төлөөлөгч энд байсныг үргэлж санах болно”.
Ахлагч Перкинс Азийн бүсийн ерөнхийлөгчийн зөвлөлийнхний хайр, талархлыг Энэтхэгийн гишүүдэд илэрхийлэхийн сацуу “Бид энэхүү газар нутагт бий болох гайхамшигт ажлын эхлэлийг харж байна. Сүмийн өсөлт хөгжилт болон гадасны зохион байгуулалтыг сайн мэдээний мөнхийн зарчмууд болон санваарын загвар дээр үндэслэн байгуулдаг” гэжээ.
Ахлагч Холлстром шинэ гадасны ерөнхийлөгчийн зөвлөлийн дуудлагыг гэрчлэх хоёрдахь гэрч байсан төдийгүй тэрээр шинэ гадасны удирдагчдыг сонгох ил тод үйл явцын талаар тайлбарласан юм. Далын гишүүний хувьд түүнийг ямар нэгэн шударга бус, заль мэх хэрэглэлгүйгээр энд ирэхээр томилсон билээ. Тэрээр Их Эзэний замаар ирсэн бөгөөд Түүний Сүнсэнд тулгуурлан илчлэлт хүлээн авсан юм. “Ерөнхийлөгч Гаттийг гадасны ерөнхийлөгч болгох нь Их Эзэний таалал байсан” хэмээн Ахлагч Холлстром хэлжээ.
Нөхөртэйгөө хамт хүрэлцэн ирсэн Кристен Оакс эгч хүүхдүүддээ зааснаар тэд “эхчүүд нь үүнийг мэдэж байсан гэдэгт” (see Alma 56:48) эргэлзээгүй итгэлийн талаар ярьсан юм.
Чуулганы хамгийн сүүлийн үг хэлэгч Ахлагч Оакс Энэтхэгийн ард түмэнд болон Сүмийн гишүүдэд “бидний итгэдэг зарчмуудыг дагаж, ярих” боломжийг олгосон шашны эрх чөлөөтэй Энэтхэг улсад талархлаа илэрхийлсэн юм.
Ахлагч Оакс дуудагдсан тэдгээр удирдагчдийг Их Эзэн бэлтгэж, сонгосон гэдэг Сүнсний гэрчийг хүлээн авах талаар гэрчилсэн юм. Ахлагч Оакс мөн гадасны шинэ үүрэг хариуцлагуудын талаар ярьсан юм.
Шинэ Гэрээнд бошиглогч Исаиа Израилыг Израилын хүүхдүүдийг орогнуулдаг майхантай адилтгасан байдаг. Тэр “Өнөөдрийн Сүм бол майхан юм. Бид бүгд майхныг гадсаар бөхлөх ёстой гэдгийг мэддэг. Өнөөдрийн хувьд Хидерабад бол Сионы гадас бөгөөд та нарыг урагш алхалж, аравны нэг болон номлогч нарыг тусламж болгон илгээнэ гэдэгт найдаж байна” гэжээ.
Гадас зохион байгуулагдсанаар Хидерабад дахь гишүүд патриархын адислал хүлээн авах боломжтой боллоо. Ахлагч Оакс патриархын адислалд юу агуулагдсаныг тайлбарласан бөгөөд энэхүү адислалыг “хувийн судар” хэмээн дүрсэлжээ.
Тэрээр “Патриархын адислал нь Израилын овог дахь таны удам угсааг харуулдаг. Мөн энэ нь хэрэв бид итгэлтэй байх юм бол бидэнд ирэх адислал, амлалтуудыг хэлдэг.
Энэтхэгийн Сүм өсч, хөгжихийн хэрээр Энэтхэгт ариун сүм барих сүнслэг илчлэлтийг бошиглогч хүлээн авах цаг ирэх болно. Зохион байгуулагдсан гадас бүр ариун сүмтэй болох боломжийг ихэсгэдэг. Хүмүүс нь итгэлтэй байж, үүрэг хариуцлагаа биелүүлснээр ариун сүм баригдах болно” хэмээн хэлсэн юм.
Ахлагч Оакс чуулганыг адислан “Энэтхэг хэмээх агуу оронд анхны гадас байгуулагдсан энэ мөчид би та бүхнийг өнөөдрийн сурсан хичээлээ үргэлж санахаар адисалж байна. Та нарыг мөн баптисм хүртэх үедээ хийсэн гэрээнүүдээ санаж явахаар адисалж байна. Та нар Түүний адислалуудад баясаж болохын тулд Бурханы зарлигуудыг сахих ой санамж, шийдвэр төгс байдлаар адисалж байна” хэмээн өндөрлөлөө.