Хүүхдэд зориулав
Уучлал аз жаргалыг авчирдаг
Бид гэр бүлийн гишүүдээ уучилдаг байх ёстой гэж Ерөнхийлөгч Угдорф сургасан. Жозеф, Анна хоёрын сонголт гэр бүлд нь хэрхэн нөлөөлснийг үзэцгээе.
Жозеф бяцхан эмэгтэй дүү Аннатайгаа тоглож байлаа. Анна Жозефын тоглоомыг булааж авлаа. Жозеф юу хийх хэрэгтэй вэ?
Жозеф Аннад уурлахад, Анна уйлав. Жозефын ээж түүнийг дүүтэйгээ муудлаа гэж зэмлэв. Жозеф буруу юм хийсэндээ харамслаа.
Жозеф Аннаг уучилж, өөр тоглоом олов. Тэд хамт тоглохдоо баяртай байлаа. Жозеф дүүдээ эелдэг хандаж, гэр бүлдээ амар амгаланг бий болгосонд ээж нь баяртай байсан. Жозеф дүүгээ уучилсандаа ч баяртай байлаа.
Жозеф Анна хоёр тоглож дууссаныхаа дараа ээждээ хоол хийхэд нь туслах хэрэгтэй байв. Жозеф тусалсангүй. Анна яах ёстой байсан бэ?
Анна ээждээ гомдол мэдүүлэв. Анна ганцаараа ажил хийх боллоо гэж дургүйцжээ. Маргаснаас болж, хоолны өмнөхөн бүгд сэтгэл дундуур байлаа.
Анна Жозефыг уучилж, хоол хийхэд ээждээ туслав. Аннаг тусалсанд ээж нь баяртай байв. Хоолон дээр гэр бүлээрээ хамт байгаадаа бүгд баяртай байсан. Анна ахыгаа уучилсандаа баяртай байлаа.
Бусдыг уучлах нь гэр бүлийн чинь аз жаргалд хэрхэн нөлөөлдөг вэ?