2012
Ням гарагийн хичээлийн хариултууд
2012 оны аравдугаар сар


Сүмд үйлчилсэн нь

Ням гарагийн хичээлийн хариултууд

Би өөртөө тулгарсан бэрхшээлүүдийг шийдвэрлэх онцгой хариултуудыг, тэгэхдээ бүх асуудалд тохирох нэг л зүйлийг олоход туслаач гэж Их Эзэнээс гуйхыг боддог байлаа. Асуудалд ийм байдлаар хандах нь юмсыг улам бүр ээдрээтэй болгодгийг би мэдсэн.

Би тойрогтоо Сайн мэдээний сургаал хичээлийг зааж байхдаа гүнзгий тунгаан бодох хийгээд хурц ухаан шаардсан шинэ сэргэг асуултуудыг асуухаар шийдэж билээ. Өөрөөр хэлбэл би тойргийн гишүүдэд долоо хоног бүр санал болгодог “Ням гарагийн хичээлийн асуултуудыг” товхимлоос эш татахаас зайлсхийхийг хүссэн юм.

Хичээлдээ бэлтгэн Шинэ Гэрээг унших үеэр дотор байх гэдэг үг дахин дахин тааралдсанд ихэд гайхлаа. Жишээ нь, Иохан 15:10-т, “Би Эцэгийнхээ тушаалыг сахиж, Түүний хайр дотор байдгийнадил, та нар миний тушаалыг сахивал Миний хайр дотор байх болно” (онцлон тэмдэглэлт нэмэгдсэн).

Аврагч өөрийн агуу залбиралдаа “Энэ нь Эцэг Та Миний дотор, Би Таны дотор байгаатай адил, тэд бүгдээрээ нэг байхын тулд бөгөөд мөн тэд Бидний дотор байж, Таны Намайг илгээсэн гэдэгт ертөнцийг итгүүлэхийн тулд билээ. Мөн Би тэдний дотор, Та Миний дотор байдаг. Ингэснээр тэд төгс нэгдэж болно” (Иoхан 17:21, 23) хэмээн шавь нарынхаа төлөө залбирсан байдаг.

Миний олж мэдсэн зүйлийн ихэнх нь би Их Эзэнтэй хэрхэн нэг байж болох тухай, би Түүний хайр дотор хэрхэн байж болох тухай байсан бөгөөд үүний үр дүнд би илүү их тэвчээртэй болж, энэхүү тэвчээрийнхээ хүчинд өөрийгөө тамирдуулсан туршлагаас хүч чадал, урам өгч, ариусгасан өөрчлөлт гаргах нь надад туйлын чухал байлаа.

Егөөдсөн утгаар бол, би дотор байх гэдэг үгийн утгыг ойлгох, өдөр бүр тулгардаг хүнд сорилтуудад хариу олохоор эрж хайтал нөгөөх зайлсхийхийг хүссэн Ням гарагийн хичээлийн оновчтой хариултууд руу яах ч аргагүй эргэж очих нь тэр. Тэгээд судрууд уншиж, өдөр бүр залбиран, гэр бүлдээ болон бусдад үйлчилж, ариун сүмд орж, ням гарагийн цуглаануудад оролцсоноор би сорилтууддаа хариуг олсон билээ. Эдгээр энгийн зүйлсийг тэвчээртэйгээр бүр төгс тэвчээртэйгээр хийснээр өөрчлөлт гарч болдгийг би мэдсэн.

Ням гарагийн хичээлийн хариултууд бол үнэхээр хамгийн сайн хариултууд юм.