2012
Нэгдүгээр сард эхэлнэ – Над уруу ирж, Намайг дага: Залуучуудад зориулсан судлах материал
2012 оны Арванхоёрдугаар сар


Нэгдүгээр сард эхэлнэ –Ирээд, Намайг дага: Залуучуудад зориулсан сурах материал

Бид Их Эзэний замаар хэрхэн хамтдаа суралцдаг вэ?

Залуучууд

Их Эзэний замаар сурах гэдэгт судруудаас болон бошиглогч нарын үгсийг эрэлхийлж, сайн мэдээний үнэнийг бусдад тайлбарлаж өгч мөн үүний дагуу амьдрах нь амьдралд чинь хэрхэн нөлөөлж байгаа талаар хуваалцан, хичээлдээ сурах бэлтгэлтэй ирэх нь багтдаг.

Багш нар

Амьдралд нь анхаарал тавьснаар та нар суралцагсдынхаа хэрэгцээг ойлгож, тэдэнтэй харьцаа холбоо тогтоож, тэднийг хувийн хөрвүүлэлтэнд хүргэх сурах туршлагуудыг бий болгож чадна. Уг шинэ хөтөлбөр нь сургаалыг ойлгоход та нарт туслах бөгөөд залуучуудыг сурах үйл явцад оролцуулах санаануудыг өгөх болно. Энэ арга барилаар заах нь лекц уншихыг хэлж байгаа биш, харин Сүнсээр удирдагдан ярилцлага өрнүүлэхийг хэлж байгаа юм.

Эцэг эхчүүд

Хүүхдүүдийнхээ сурч байгаа зүйлсэд анхаарал хандуулах нь хүүхдүүддээ бие даан суралцахад нь туслах болно. Хүүхдүүд чинь гэр бүлийнхэндээ сурч байгаа зүйлсийнхээ талаар заахаар уригдаж болно. Тэдэнд ийм боломжийг өгснөөр гэрчлэл болон сайн мэдээг хуваалцах тэдний чадвар нэмэгдэнэ.

Залуучуудын насанд хүрсэн удирдагчид

Энэхүү хөтөлбөр нь тойрог болон салбарт чинь хэрхэн хэрэгжиж байгаагийн хариуцлагыг та нар хүлээнэ. Байнгын сургалтыг явуулж мөн Их Эзэний арга барилаар заах жишээг үзүүлснээр багш нар энэхүү заах арга барилыг хэрэгжүүлж эхлэх болно. Залуучуудын хэрэгцээнд анхаарлаа төвлөрүүлж мөн залуучууд, эцэг эхчүүд, удирдагч, багш нарт эдгээр хэрэгцээний талаар ярилцахад туслах арга замыг олж өгөөрэй. Энэхүү шинэ хөтөлбөр нь тойрог болон салбар дахь залуучуудын хөрвүүлэлтийг илүү амархан болоход туслах болно.