Залуучуудад зориулсан шинэ сурах материалуудыг хэрэглэж байгаа хүмүүсээс ирсэн санал сэтгэгдэл
Өнгөрсөн жилийн туршид дэлхий даяарх гадаснууд Ням гарагийн суралцах шинэ маягийг туршсан юм. Үүнийг туршиж үзсэн хүмүүс нь их өөрчлөлт гаргалаа гэж хэлж байна. Тэд юу гэж хэлсэн бэ:
Залуучуудаас
“Сурах үйл явц нь— зөвхөн Ням гарагийн хичээлээр дуусдаггүй нь надад хамгийн их таалагдсан. Та долоо хоногийн туршид үргэлжлүүлэн суралцах боломжтой. Багш та нарт даалгавар өгдөг бөгөөд дараагийн Ням гарагт бэлтгэлтэй ирэх хэрэгтэй болдог.”
“Чуулгын бусад гишүүд өөрсдөө хичээлийг зааж байгаа болохоор нэг л зөв чиглэлд хандуулж чадах юм бол энэ хичээлүүдэд хүмүүсийг оролцуулахад амархан байсан.”
“Хичээл бүрийн эцэст, … хичээл заасан хүн нь … бидэнд уриалга өгдөг. … Тийм болохоор долоо хоногийн туршид бид илүү сайн болох уриалгатай байдаг.”
Удирдагчид болон багш нараас
“Өнгөрсөн долоо хоногт өгсөн даалгаврынхаа талаар бид ярилцдаг. Өнгөрсөн долоо хоногийн туршид уг сургаалыг сурч мөн дагахыг хичээж байх зуур олж авсан туршлагаа хуваалцах нь … Сүнслэг байдлыг ангид авчирдаг.”
“Бид залуу эрэгтэйчүүдэд үүнийг хийх боломжийг өгсөн бөгөөд тэд амжилттай хийсэн. Тэд сайн мэдээний талаарх ярилцлагыг санаачлагчид байж чадсан.”
“[Залуучууд] ярьснаар тэдний гэрчлэл нэмэгдэж, уг сургаалын талаарх ойлголт нь тэдний амьдралын нэг хэсэг болдог.”