Би амьд бошиглогчид болон Есүс Христийн тухай хүүхдүүдэд зориулсан хуудсуудыг унших дуртай. Бусдын гэрчлэлийг унших нь миний гэрчлэлийг хүчирхэгжүүлдэг. Лиахона надад зөвийг сонгож, cүмийн жишгүүдийг дагахад тусалдаг. Бас энэ нь намайг Тэнгэрлэг Эцэгтэй илүү ойрхон байхад тусалдаг.
Камилла К., 11 настай, Баруун Малайз
Нэг өдөр манай Хүүхдийн хэсгийнхэн Бразилын Сан Пауло aриун сүмд айлчилсан юм. Тэндхийн цэцэрлэг нь миний урьд өмнө харж байсан цэцэрлэгүүдээс илүү үзэсгэлэнтэй байсан. Бид ариун сүмд хийсэн гэрээгээрээ дамжуулан, гэр бүлтэйгээ үүрд хамт байж чадна гэдгийг мэдсэн юм. Ариун сүмийн ерөнхийлөгчийг хүлээлгийн өрөөнд бидэнтэй уулзах үед бид тэнд байсан гайхамшигтай уран зургуудыг харсан. Би халуун дотно, жаргалтай мэдрэмжийг мэдэрсэн ба ээж үүнийг тайлбарлан, Ариун Сүнс надад миний сурсан зүйл үнэн гэдгийг гэрчилж байгаа нь тэр гэж хэлсэн. Би ариун сүм бол Их Эзэний өргөө гэдэг гэрчлэлтэй болсон.
Ренато Б., 8 настай, Бразил