2013
Тэр газар энэ байна!
оны 2013


Бошиглогчийн мөрөөр

Тэр газар энэ байна!

Сүмийн түүхэн дэх нэг чухал газрыг бидэнтэй хамт судална уу!

Элис Х., 9 настай, Кайл Х., 6 настай. Тэд Ютагийн Солт Лэйк хот дахь анхдагчдын сэргээн баригдсан тосгоны цастай гудамжаар зугаалж байна. Тэд 1800 оны дунд үед очсон юм шиг харагдаж байна. Энэ нь анхдагч нарын Солт Лэйкийн хөндийд суурьшиж байсан үе юм. “Өвийн газар энэ байна”-аар зугаалангаа анхдагч хүүхэд байх ямар байсныг мэдэхийн тулд Элис, Кайл хоёртой нэгдээрэй.

Хотхоны үсчин үс засаад зассан үснээс илүү гарсныг нь хүүхэлдэйний үс болгон ашиглуулахаар тоглоом хийгчид илгээнэ.

Нэгэн гэр бүлийн 12 гишүүн энэхүү анхдагчийн жижигхэн гэрт амьдардаг байжээ. Хүүхдүүд нь унтлагын дээд өрөөндөө орохын тулд гадаа гарч, шатаар өгсдөг байлаа.

Анхдагчдын хүүхдүүд гэр орныхоо ажлыг хийснийхээ дараа тоглоомоороо тоглодог байв. Кайлд таалагдсан нь хоёр олсоор татдаг баавгай байлаа. Энэ нь анхдагч хүүхдүүдэд үнээ хэрхэн саахыг сурахад тусалдаг байв!

Эхний анхдагчид баруун зүг дэх аяллаа 1847 онд дуусгажээ. Бригам Янг анх Солт Лэйкийн хөндийг хараад “Энэ бол зөв газар байна” гэж хэлсэн аж. Энэхүү дурсгалын хөшөөг тэдгээр зоригт анхдагчдыг хүндэтгэн, Бригам Янгийн ач хүүгийн бүтээсэн загвараар босгожээ.

Янзтай! Анхдагч хүүхдүүд бас чихэрт дуртай байсан!

Анхдагч хүүхдүүдийн явдаг байсан сургууль нь ихэвчлэн нэг өрөөтэй байшин байлаа. Хэдийгээр бүх насны хүүхдүүд өөр өөр зүйл сурдаг байсан ч тэд нэг өрөөнд хичээллэдэг байв.